ОХУ-ын Приморийн хязгаарын засгийн газраас иргэддээ Хойд Солонгосын нийслэл Пёньян хотоор аялж, Масикрёнг цанын баазад гулгах зэргийг багтаасан 5 өдрийн аяллыг санал болгож байна.
“Дэлхийн хамгийн сонирхолтой, нууцлаг орнуудын нэг болох Хойд Солонгост зочлохыг хүсч байна уу? Тэгвэл хурдан ачаагаа бэлдээд 5 өдрийн аялалд гар” гэж сурталчилж байна. Дөрвөн өдөр, гурван шөнийн аяллын үнэ 750 ам.доллар гэж “Восток Интур” тур операторын вэбсайтад бичжээ. Уг зардалд виз, онгоцны нислэг, байр зэрэг багтсан аж.
Приморийн хязгаарын захирагч Олег Кожемиакогийн хэлснээр есдүгээр сард Ким Жон Ун Орост айлчлах үеэр оросуудад ийм “өвөрмөц санал”-ыг тохиролцсон тухай “7×7” мэдээлжээ. Эхний аяллын баг ирэх хоёрдугаар сарын 9-нд Пёньян руу нисэхээр төлөвлөж байна.
Тус хэвлэлд бичсэнээр, Кожемиако мөн Оросын сургуулийн сурагчдыг Хойд Солонгос дахь пионерийн лагерьт явуулах санал тавьсан байна. Ким Жон Уны айлчлалын үеэр Хойд Солонгос, Орос улсууд хамтын ажиллагааг өргөжүүлэх протоколд гарын үсэг зуржээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA