Монголчууд бидний уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Олон нийтийн сүлжээнд эннэ жил битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар “Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн.Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно” гэв.
“Хилэнт эх” хэмээх модон луу жилд улс оронд амгалан тайван, өвс тариа дэлгэрсэн сайн жил ирнэ. Жилийн эхэн хаврын гурван сарын эхээр бага зэрэг салхитай. Өндөр газар, ай сав, голын эхээр өвс ургамал ихтэй. Малчид, тариаланчдын хувьд өвс ногоо, сүү сааль арвин жил болох шинжтэй. Залуу хөвгүүн яаран гүйж явааг дүрсэлсэн нь залуусын хөдөлмөр дэлгэрсэн жил гарч байгааг илэрхийлж буй.
Энэ жил эрэгтэйчүүд их яаруу байна. Үүний цаад утга нь хөдөлмөр дэлгэрэх болой. Эмэгтэйчүүдийн хувьд маш тайван, ажил үйлс нь бүтэмжтэй байна. Эрүүл мэндийг ерөнхийд нь шинжвэл хурмал өвчин дэлгэрнэ гэж цаг тооны бичигт шинжилсэн байна.