2024 оны аравдугаар сарын 15-наас зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал иргэнийг таван сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ гэж буй.
Иргэдийн эсэргүүцсэн байр суурьтай тулгарч буй уг мэдээллийн мөрөөр Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Такси үйлчилгээнд явж байгаа иргэдийг бүртгэлжүүлье, албажуулж иргэд итгэлтэй үйлчилгээ авдаг болгоё л гэж байгаа. Түүнээс 3-10 саяар таксины зөвшөөрөл авна гэдэг бол худлаа” гэж хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ дурьдлаа.
Харин нийслэлээс “Аравдугаар сарын 15-наас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй болоод эхлэхээр зөвшөөрөлгүй буюу энгийн хүмүүс такси үйлчилгээ хийгээд, түүнтэй холбоотой гэмт хэрэг, ослын харилцаа зохицуулагдаж байгаа. Энэ хүрээнд бид такси үйлчилгээ буюу цахилгаан таксинуудыг үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого явж байгаа” гэсэн юм.