Хорватын нийслэл Загреб хотноо чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн эхэлсэн билээ. 2024 оны цувралын эхний тэмцээнд манай улсаас гурван тамирчин зодоглосон юм.
Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 61 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр эхлээд Пуэрто Рикогийн тамирчин Жозеф Силваг ялсан бол дараагийн тойрогт Азербайжаны бөх Алиаббас Рзазадэг цэвэр ялж финалд шалгарсан байна.
Дэлхийн чансааны оноо олгох тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Дэлгэрмаа нар барилдах юм байна.