Оршин суугаа газрын хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгахыг УБЕГ-аас санууллаа. Ингэснээр өөрийнх нь хаяг дээр танихгүй хүн байгаа эсэхийг цахимаар шалгах юм.
www.burtgel.gov.mn цахим хуудаст нэвтрэн “Байнга оршин суугаа хаяг дээр амьдарч буй иргэдийн мэдээлэл шалгах” цонхоор эсхүл www.check.burtgel.gov.mn холбоосоор хандана.
Өөрийн регистрийн дугаар болон иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулан “Илгээх” товчийг дарна. Илгээх товчийг дарснаар танд тус оршин суух хаягт бүртгэлтэй нийт иргэдийн мэдээлэл харагдах юм байна.
Хэрэв таны мэдээлэл зөрүүтэй бол “Мэдээлэл буруу бол мэдэгдэх” товчийг даран холбогдох утасны дугаараа оруулж, санал хүсэлтээ илгээх, мөн Улсын бүртгэлийн байгууллагад биечлэн хандаж засуулна.
Сонгуульд оролцох эрх бүхий Монгол Улсын нийт иргэдийн бүртгэл буюу “Сонгогчдын нэрийн жагсаалт” дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс нийтэд ил тод гарч эхэлнэ.
Хаяг дээр нь танихгүй хүн байна гэсэн маргаан их гардаг учир сонгуулиас өмнө эрт шалгах боломжийг иргэдэд олгож байгаа аж.