• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 4 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшилсон шалтгаан!

2024-01-12
Хууль, эрх зүй
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өдгөө жил дамнаж нийт таван удаа хойшилж буй. Тэгвэл тус хэргийн шүүх хурал ямар шалтгаануудаар хойшилсныг тоймлож байна.
Ирэх долоо хоногийн Даваа гаригт /2024.01.15/ нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон нийт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин товлогдоод байгаа билээ.

Б.ГАНХУЯГИЙГ ЕСӨН САР ХОРЬСНЫ ДАРАА ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 12-нд болсон. Гэсэн хэдий ч  шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон.

Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-нд  урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн билээ.

Тус урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2007 оноос ажилласан. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө  таньдаггүй байсан. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж үзээгүй. Тэгэхээр  яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ” гэж мэдүүлж байв. Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө “Нүүрсний гэх тодотголтой” гэж онцолж байгаа нь хуульд хэр нийцэж байна вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүх хэргийг шударгаар шийдэж өгөхийг л хүсч байна” гэж тус тус саналаа хэлж байв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн.

Ийнхүү 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны есдүгээр сарын 28-ны 14:00 цагт хийхээр товлосон юм.

ЯЛЛАГДАГЧ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИД ХҮСЭЛТ ГАРГАЖ ЭХНИЙ УДАА САРААР СУНГАСАН 
Нүүрсний гэх тодотголтой хэргийн 11 яллагдагчид холбогдох хэргийн эхний шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд болсон. Гэвч яллагдагч нарын өмгөөлөгчдөөс хүсэлт гаргаж сараар хойшилсон.
Тодруулбал, эхний удаагийн шүүх хурлаар Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний биеийн байдалтай холбоотойгоор таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг хойшлуулах хүсэлт илэрхийлж, мөн бусад яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Улмаар шүүгчид саналыг харгалзаж, хурлыг нэг сараар хойшлуулсан.
ИРЦ ДУТУУ ШАЛТГААНААР ХОЁР ДАХЬ УДААГАА ТОВ ХОЙШЛОВ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд болсон шүүх хурал ирц хангалтгүй шалтгаанаар мөн л сунгагдсан билээ. Тухайлал, өмгөөлөгч нарын зүгээс ирцтэй холбоотой санал хэлж, гэрч дутуу байгааг ч шүүгчид мэдэгдсэн.
Улсын яллагчийн зүгээс гэрчүүд дутуу байх нь хурал хойшлох шалтгаан биш гэж үзсэн. Харин шүүгч ирц дутуу байгааг харгалзаж, шүүх хурлын товыг дахин 15 хоногоор сунгасан юм. Ийнхүү тус хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон.
Тус хурлын үеэр өмгөөлөгч нарын гэрч оролцуулах хүсэлтэд прокурор “Өмгөөлөгч нар гэрч ирж байж тухайн хэрэг шийдвэрлэгдэх боломжтой гэх утгатай зүйл яриад байх юм. Гэтэл гэрчийн мэдүүлгүүд чинь давхар нотлох баритаар тогтоогдож байгаа шүү дээ. Нотлох баримт шинжлэн судлах замаар шүүх хэрхэн үнэлэх асуудал яригдана. Түүнээс биш “энэ гэрч ирж байж асуудал шийдэгдэх гээд байна” гэсэн асуудал байхгүй. Мөн цахимаар оролцож байгаа гэрч нарыг танхимаар оруулъя гэсэн зүйл яриад байна. Зайнаас оролцуулж болно гэдэг УДШ-ийн журам хүртэл бий. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал биш” гэж байв.
ОРОЛЦОГЧДЫН ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНААР ХУРАЛ 3 ДАХИА ЦУЦЛАГДЛАА
Нийт 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын гурав дахь тов 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд байв. Тухайн өдөр шүүх хурал эхэлсэн ч мөн л хүндэтгэх шалтгааны улмаас дахин хойшилсон.
Тодруулбал, шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн талуудын саналыг хүлээж авч шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан билээ.
ХУРАЛ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦСЭН Ч АМЖИЛТ ОЛСОНГҮЙ
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдогчдын гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа товлогдож, 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон. Гэвч мөн л гэрч оролцогчдын ирц, яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийн дагуу тав дахь удаагийн хурлын товыг гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ.

Оны өмнө зарлагдсан шүүх хурлын тов олон хүний анхаарлыг татаж хүлээгдэж байв.
ОН ДАМНАЖ ХУРАЛ ТОВЛОГДОЖ, 6 ДАХЬ ХУРЛЫГ ЗАРЛАВ
Олон нийтийн анхаарлыг ихэд татаад байсан тус хэрэгт холбогдогч нарт 2023 ондоо багтааж ял өгч, эсвэл өршөөл үзүүлнэ гэдэг дээр олон нийт талцаж байсан. Гэвч шүүх хурал товлосон өдрөө эхэлсэн ч мөн л удалгүй хойшлосон хугацааг нийтэд зарласан юм.
Хурал он дамнах шалтгаан нь мөн л ирцтэйг холбоотойг тухайн үед оролцогчид хэлж байв.
Ямартай ч таван удаа хойшлоод буй эл хэргийн шүүх хурал энэ удаа сүүлийнх байж болохыг хүмүүс хэлж буй. Гэвч нөхцөл байдал хэрхэх нь ирэх Даваа гаригт тодорхой болно.
Өмнөх мэдээ

АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

Дараагийн мэдээ

Хотын А бүсэд зогсоолын төлбөр 1 цаг нь 5000 төгрөг байна

ХолбоотойМэдээ

Гэмт хэрэг, зөрчил

Орон нутгийн замд хүн мөргөж, хөнөөгөөд зугтсан этгээдийг Булган аймгаас илрүүллээ

2024-08-05
Хууль, эрх зүй

III эмнэлгийн зүгээс талийгаач О-г хөдөлгөөнгүй байлгах шаардлагатай байсан учраас гав хэрэглэсэн гэж тайлбарлажээ

2024-07-30
Хууль, эрх зүй

Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ

2024-06-03
Дараагийн мэдээ

Хотын А бүсэд зогсоолын төлбөр 1 цаг нь 5000 төгрөг байна

Шүүх шинжилгээний байгууллагын түүхт 80 жилийн ой тохиож байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.