Гурван жил тасралтгүй хөдөлмөрлөсний эцэст “ONDO SPACE”-ийн баг хамт олон сансарт хөөргөх хиймэл дагуулаа амжилттай бүтээж, шалгуурт тэнцэн баталгаажуулжээ.
Одоогоор сансарт хөөргөх өдрөө хүлээж буй аж.
ONDO брэнд нь 300 мянга гаруй бүртгэлтэй хэрэглэгч, 160 мянга гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болоод байгаа юм.
2022 онд Монгол залуусын хамтран бүтээсэн харилцаа холбоо, технологийн салбарт шинэ уур амьсгал, соёлыг түгээж, хэнийг ч ардаа үлдээхгүй, тэгш боломжийг түгээх зорилготой Ондо ХХК-ийн “OWL I, II” хиймэл дагуул сансрын бүх туршилтыг амжилттай давж байжээ.