Их Британийн цагдаагийн алба Ням гарагт палестинчуудын тэмцлийг дэмжих зорилготой Palestine Action нэртэй хөдөлгөөний зургаан гишүүнийг баривчилжээ.
Тэдгээр нь Лондон хотын Лондон Хөрөнгийн Биржийн үйл ажиллагааг тасалдуулахаар төлөвлөж байсан гэнэ.
Тухайлбал Даваа гарагийн өглөө биржийн байранд халдаж, арилжаа нээгдэхэд саад учруулахаар бэлдээд байжээ.
Зургаан этгээдийн гурвыг нь Английн хойд бүсийн Ливерпүүл хотод, хоёрыг нь Лондон хотод, нэгийг нь өмнөд эргийн Брайтон хотод баривчилсныг Лондон хотын цагдаагийн алба мэдээлсэн байна.
“Энэ бол маш чухал баривчилгаа. Хэрвээ тэд төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэсэн бол ноцтой үр дагавар үүсгэж, үймээн самуун дэгдээхэд ойрхон байлаа” гэж ахлах мөрдөн байцаагч Сиан Томас ярьжээ.
Одоогоор Лондон Хөрөнгийн Бирж энэхүү баривчилгаатай холбоотой ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна.
Эх сурвалж: Reuters