• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байр энэ сарын 22-ноос үйл ажиллагаагаа эхлүүлнэ

2024-01-16
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асран, хадгалах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

– Эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байрыг хаана, хэрхэн бэлтгэж байна вэ?

– 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан, хуулийн хэрэгжилтийг хангах, эзэнтэй нохой, муураас улбаалан эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулна.

Эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тухайн байранд хүргэж, байршуулах бөгөөд тодорхой хугацаанд эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгөх юм.

“Өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулна”

– Үржил хязгаарлах мэс ажилбар хийх байдлаар эзэнгүй нохой, муурыг тоог бууруулах ажил үргэлжлэх үү?

– Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Иймд түр асрамжлах байранд байрлуулах хугацаандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулах юм.

– Эзэнгүй нохой, муурыг барихад аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

– Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллах юм.

– Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эзэнгүй, нохой муур барих, түр хадгалах байранд хүргэх ажлыг дүүргүүд дотооддоо зохион байгуулах уу?

– Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, эзэнгүй, нохой муурыг цөөлөх ажил мөн багтсан. Иймд түр асрамжлах байрыг бэлтгэх ажлыг дүүргүүд зохион байгуулж, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах юм хэмээлээ.

зураг

Дэлхий нийтэд нохой, муураас дамжин халдварладаг 40 гаруй өвчин байдаг бөгөөд эзэнгүй буюу золбин нохойноос таван төрлийн хорхой хүнд халдварладаг байна. Мөн найман нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай байна гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн эзэнгүй нохой, муурын тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6,900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3,000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлстүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Өмнөх мэдээ

Хуурамч дугаартай автомашинаар замын хөдөлгөөнд оролцсон жолоочийн эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр торгожээ

Дараагийн мэдээ

Худалдааны төвийн гаднаас Приус загварын автомашинаа хулгайд алджээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Худалдааны төвийн гаднаас Приус загварын автомашинаа хулгайд алджээ

ХААН Банкны Киоск машинаас тоон гарын үсэг авах боломжтой боллоо

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    44 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.