Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн Ажлын алба хамтран нийгэм дэх эрх тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, цогц ойлголт өгөх зорилгоор TEDxUlaanbaatar арга хэмжээг “EQUALITY” сэдвийн хүрээнд 1 сарын 21-ний өдөр зохион байгуулах гэж байна.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байж, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэг, нас хүйс, хөрөнгө мөнгө, албан тушаал, үзэл бодол, мэдлэг боловсрол, жендер, бэлгийн чиг баримжааны ялгаатай байдлаас үл хамааран эрх тэгш амьдрахыг хүсдэг билээ.
Эдгээр сэдвийн хүрээнд ярихаар прогрессив сэтгэгч, бодлого тодорхойлогч, LGBTQ+ бүлгийн төлөөлөл, нийгэмд алдаж, оносон ч эерэг өөрчлөлтийн төлөө зүтгэж буй зургаан эрхэм илтгэгчээр сонгогджээ.
Арга хэмжээний илтгэгчид:
Х.Булгантуяа – Бодлого тодорхойлогч, хүн бүр эрх тэгш нийгмийн төлөө
Б.Болороо – Бүгд нэг хаалгаар
М.Жаргалант – Сэтгэлзүйч, алдаж, оносон Монгол эр хүн
Э.Энхмаа – ЛГБТ төвийн гүйцэтгэх захирал, бэлгийн цөөнхийн дуу хоолой
Б.Баттогтох – Үе хоорондын ойлголцлыг дэмжигч, хүний эрхийн хамгаалагч
Д.Баттөмөр – “Trio” киноны зохиолч, найруулагч
TEDxUlaanbaatar “Equality” арга хэмжээ Төрийн Ордоны Их танхимд зохион байгуулагдахаар болсон байна.