• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Месси яагаад FIFA-ын оны шилдэг хөл бөмбөгчин болов?

2024-01-16
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу FIFA-аас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг тамирчны шагнал гардуулах ёслол боллоо. Уг ёслолоос үзэгчдийн хамгийн их хүлээдэг шагнал бол “FIFA Men’s Player” буюу оны шилдэг эрэгтэй тоглогчийн цом юм.

Тэгвэл 2023 оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчнөөр Аргентины шигшээ багийн ахлагч Лионел Месси тодорсон нь хөл бөмбөг сонирхогчдыг талцуулав.

Тодруулбал, оны шилдгийн шагналыг Лионел Месси биш Норвегийн шигшээ баг болон Английн Манчестер Сити багийн довтлогч Эрлин Хааланд авах ёстой байсан гэж зарим нь үзэж байна. Иймд Месси хэрхэн уг шагналын эзэн болсныг тайлбарлая.

ШИЛДГИЙГ ХЭРХЭН ШАЛГАРУУЛДАГ ВЭ?

FIFA-ын шинэчилсэн журмаар оны шилдэг тамирчныг тодруулахдаа олон ургалч үзлийг шингээхийн тулд дөрвөн төрлийн санал асуулга явуулсан. Ингэхдээ FIFA-д гишүүн орнуудын

  1. Шигшээ багийн ахлагч – 25%
  2. Шигшээ багийн дасгалжуулагч – 25%
  3. Тухайн улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч – 25%
  4. Хөгжөөн дэмжигчид – 25% гэсэн дөрвөн төрлийн санал асуулгыг хүч тэнцүүлэн тоолдог.

Энэ удаагийн санал асуулгаар Лионел Месси, Эрлин Хааланд нар 48 оноотойгоор тэнцсэн бөгөөд дүрмийн дагуу шигшээ багийн ахлагчдаас хамгийн их санал авсан буюу 107:64 харьцаагаар Лионел Месси ялсан байна.

Өөрөөр хэлбэл 200 орчим орны шигшээ багийн ахлагчид энэ удаагийн аваргын хувь заяаг шийджээ.

FIFA-аас 2022 оны 12-р сарын 19-өөс 2023 оны 8-р сарын 20-ны хооронд хамгийн шилдэг байсан 12 тоглогчийн нэрсийг зарладаг бөгөөд дөрвөн төрлийн санал асуулгаар Месси, Хааланд нарын араас Францын шигшээ баг болон ПСЖ клубийн довтлогч Килиан Мбаппе, Бельгийн шигшээ баг болон Манчестер  Сити багийн хагас хамгаалагч Кевин Де Брюне нар удаалжээ.

МЕССИД САНАЛ ӨГСӨН ШИГШЭЭ БАГИЙН АХЛАГЧИД ХЭН БАЙВ?

Мессид санал өгсөн шигшээ багийн ахлагчдын дунд санал асуулгаар 3-т жагссан Францын шигшээгийн ахлагч Килиан Мбаппе бий. Мөн Босни ба Хэрцеговины Эдин Жеко, Хорватын Лука Модрич, Данийн Симон Кяар, Египетийн Мохамед Салах, Английн Харри Кейн, Италийн Жианлуижи Доннарума, Өмнөд Солонгосын Сон Хён Мин, Мексикийн Гилермо Очоа, Нидерландын Виржил Ван Дайк, Польшийн Роберт Левандовски, Шотландын Энди Робертсон, Сенегалын Калиду Кулибали, Швейцарын Гранит Жака, Уэльсийн Аарон Рамзи, АНУ-ын Кристиан Пулисик, Украины Андрей Ярмоленко нар Мессид 5 оноо өгчээ.

Монголын төлөөллүүдийн тухайд

  • Шигшээ багийн ахлагч Хүрэлбаатарын Цэнд-Аюуш: Килиан Мбаппе – 5, Эрлин Хааланд – 3, Лионел Месси – 1
  • Шигшээ багийн дасгалжуулагч Ичиро Оцүка: Лионел Месси – 5, Эрлин Хааланд – 3, Деклан Райс – 1
  • Таван цагариг сонины сэтгүүлч Цэрэнсодномын Энхтүвшин: Эрлин Хааланд – 5, Килиан Мбаппе – 3, Кевин Де Брюне – 1 гэж саналаа өгчээ.

МЕССИ 2023 ОНД ЯМАР АМЖИЛТТАЙ ТОГЛОСОН БЭ?

2022 оны Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентинчууд түрүүлсэн ч энэхүү ялгуусан амжилт 2022 оны шагналд тооцогдсон. Эрлин Хааланд клубийнхээ хамт боломжит 3 том цомыг өргөж бүх тэмцээний хүрээнд 30 гоол оруулсан. Гэтэл дэлхийн аваргын амжилтыг тооцоогүй үед яагаад Месси шилдгээр тодорсон бэ?

Өдгөө 36 настай Месси Францын ПСЖ клубийн хамт “Ligue 1”-ын цомыг 2023 онд өргөснийхөө дараа АНУ-ын “Major League Soccer”-ын Интер Майами багт нэгдсэн билээ. Тэрээр Францын лигт хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогч болсон ба тухайн улирлын бэлгэдлийн 11 тоглогчдын нэгээр нэрлэгдсэн.

Харин Интер Майами клубийн хамт 2023 оны лигийн цомд түрүүлсэн. Байгуулагдаад удаагүй тус багийн түүхэн анхны цомыг нь авчрахад том хувь нэмрээ оруулсан ба улиралд 10 гоолыг бүртгүүлээд амжсан.

Мөн шигшээ багийнхаа хамтаар 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд тоглож, шигшээ багийнхаа төлөөх 100 дахь гоолоо оруулсан. Тэрээр энэ тоонд хүрсэн гурав дахь тоглогч болсон юм. Түүний өмнө Ираны Али Даей, Португалын Криштиану Роналду нар 100 гоолын босгыг даваад байв.

Түүний амжилт Хааландтай харьцуулахад тоогоор цөөн, Европын хөл бөмбөгөөс гадуур боловч жижиг клубт үзүүлэх том тоглогчийн нөлөө, шигшээ багтаа дэлхийн аваргын дараа ч тогтмол тоглосон үргэлжлэл, дэлхий дахинд үзүүлсэн эерэг нөлөө зэргийг нь мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн аварга болсных нь дараа түүнд хүрч үзээгүй амжилт үгүй болсон нь дараа жилийн санал асуулгад ч нөлөөлсөн гэж зарим нь эргэцүүлж, мөн саналаа өгсөн ажээ.

Өмнөх мэдээ

Яагаад УИХ-ын байнгын хороог дарамталж, ажил хийлгэхгүй байна вэ? Л.Энх-Амгалан сайд аа

Дараагийн мэдээ

“Төрийн албан хаагчийн эрхийг зөрчин, ажлаас үндэслэлгүй халдаг шалтгаан нь улс төрийн нөлөө

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

"Төрийн албан хаагчийн эрхийг зөрчин, ажлаас үндэслэлгүй халдаг шалтгаан нь улс төрийн нөлөө

Ааруул 25-40 мянга, хэвийн боов 4500-7000 төгрөгийн үнэтэй байна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    48 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.