2024 оны нэгдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -6…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Оройдоо ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.