ОХУ-ын бага орлоготой бүс нутгийн иргэд өндөр цалинд нь болж армид олноороо элсч байгаа тухай Украины тагнуулын байгууллагаас мэдээлжээ. Украины Батлан хамгаалахын тагнуулын дэд дарга, хошууч генерал Вадим Скибицкийн онцолсноор ОХУ-ын армид өдөрт 1000-1100 хүн элсч байна гэв.
“Энэ нь дайны хохирлыг нөхөх, түүнчлэн нөөцийн дэглэмийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Гэхдээ үүнийг далд дайчилгаа гэж хэлж болохгүй” гэж тэрбээр тайлбарлажээ.
Оросуудын цэрэгт явах сэдэл нь ихэвчлэн цалин хөлс, нийгмийн хангамжтай холбоотой байдаг аж. Ялангуяа бага орлоготой бүс нутагт цалин багатай эсвэл огт ажилгүй хүмүүс олон байдаг. Түүнчлэн ипотекийн зээлтэй, гэр бүлтэй хүмүүс армийн цалин, хангамжид болж сайн дураараа дайчлагдах, гэрээ байгуулах нэг том шалтгаан болж байна. Түүнчлэн тэд галын шугамд эсвэл Оросын хилд тулалдаж байгаагаасаа хамаараад ялгаатай цалин, урамшуулал авдаг гэнэ.
Украины Батлан хамгаалахын тагнуулын төлөөлөгч нэмж хэлэхдээ, Оросууд галын шугамд нэг өдрийг өнгөрөөхөд цалин нь 8000 рублиэр нэмэгддэг гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA