Нийгэмд хүмүүсийн огт хэлж чадахгүй байгаа юмсыг ярилцаж, сэтгэлзүйн асуудлыг нь ил тодоор илрүүлэн хуваалцах зорилготой төв Улаанбаатар хотод нээгджээ.
Уг төв нь энэ сард нээгдсэн бөгөөд хүмүүст хүссэн үедээ ирээд бусадтай сэтгэл, мэдрэмжээ уудлан ярилцах орчныг бүрдүүлсэн байна.
20 хүртэлх хүн багтаах заалтай ч цөөхүүлхнээ ярилцвал илүү үр дүнтэй байдаг гэдгийг тус төвийн зохион байгуулагч онцлов.
Мөн өнөөгийн нийгэмд хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгаатай холбоотой сэдэвчилсэн уулзалтуудыг долоо хоног бүр хийх юм байна.
Чөлөө – Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв нь ХУД-ийн 19 дүгээр хороололд байршилтай бөгөөд ажлын өдрүүдийн 13:00-19:00 цагийн хооронд үнэгүй ажилладаг. Харин оройн цагаар болон амралтын өдрөөр мөн сэдэвчилсэн уулзалтууд нь оролцооны хураамжтай байдаг аж.
“Монголд ажилгүйдэлд өртсөн олон хүн бий. Тэдэнд сэтгэлзүйн хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн”
Төвийн зохион байгуулагч “Манай төв нь хүмүүсийн дотор ийм асуудал байна гэдгийг ил тодоор харуулах зорилготой. Ямар зорилго, орчинтой төв гэдгээ фэйсбүүк хуудсандаа дэлгэрэнгүй танилцуулсан.
Монголд ажилгүйдэлд өртсөн олон олон хүн бий. Тэдэнд зориулсан сэтгэлзүйн хэрэгцээ шаардлага маш их хэрэгтэй байгаа нь мэдрэгдсэн. Одоогоор манай улсад олуулаа тойрч суугаад сэтгэлзүйн асуудлаа ярилцдаг соёл төлөвшөөгүй байгаа ч эхлүүлээд явж байна” гэв.
Фэйсбүүк хаяг: Чөлөө – Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын төв