ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сон Хиг хүлээн авч уулзжээ. Кремлийн мэдээлснээр Путин түүнтэй мягмар гарагт /2024.01.17/ уулзаж, хоёр улсын гадаад хэргийн сайд нар хийсэн хэлэлцээний үр дүнг сонссон байна.
Чой Сон Хи ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын урилгаар гурван хоногийн айлчлал хийж байгаа юм. Хоёр улс цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Хойд Солонгосоос Орост Украины дайнд ашиглах зэвсэг нийлүүлж, үүний хариу Москва Пёньянд зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрт нь туслалцаа үзүүлж буй.
Лавров Чой Сон Хитэй хэлэлцэхдээ ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаанд Пёньяны зүгээс дэмжлэг үзүүлж байгаад талархжээ. Харин Чой 9-р сард болсон Путин, Ким Жон Ун нарын уулзалтаар хүрсэн тохиролцоог сайтар биелүүлэх болно гэсэн байна. Кремль ойрын хугацаанд Путин Хойд Солонгост айлчлах боломж гарна гэж найдаж буйгаа илэрхийлсэн юм.
Эх сурвалж: Yonhap