ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Пёньянд эртхэн айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хариуд нь солонгосын ард түмний хамгийн дотны андтайгаа чин сэтгэлээсээ угтан авахад бэлэн байна гэж Хойд Солонгос Ням гаригт мэдэгдэв.
БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах албанаас Гадаад хэргийн сайд Чое Сон Хуйг Москвад айлчлаад буцаж ирснээс хойш хоёр хоногийн дараа Солонгосын төв мэдээллийн агентлагт энэ тухай мэдээлэв.
“Төрийн хэрэг эрхэлсэн ерөнхийлөгч Ким Жон Ун тохиромжтой цагт Пёньянд айлчлахыг урьсанд Ерөнхийлөгч Путин дахин гүн талархал илэрхийлж, БНАСАУ-д эртхэн айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв” гэж KCNA мэдээлжээ.
Пёньяны зэвсгийн хөтөлбөрт Оросоос техникийн туслалцаа үзүүлсний хариуд Хойд Солонгосын зүгээс Украины эсрэг дайнд ашиглах зэвсгийг нийлүүлж байгаа тул Чоегийн Орост хийсэн айлчлал нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байсан юм. Чое Оросын ерөнхийлөгч Сергей Лавровтой уулзаж, Путинд бараалхав.
“БНАСАУ-ын засгийн газар Ерөнхийлөгч Путиныг Пёньянд айлчлахыг халуун дотноор хүлээн авч байгаа бөгөөд Солонгосын ард түмний хамгийн дотны андыг чин сэтгэлээсээ угтан авахад бэлэн байна” гэж мэдэгдэлд дурджээ.
Баасан гараигт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ, Путины Хойд Солонгост хийх айлчлалыг хоёр тал “дипломат шугамаар” хэлэлцэж байна гэв.
ЭХ СУРВАЛЖ: ВВС