Өнгөрсөн амралтын хоёр өдрийн хугацаанд Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ чиглэлээр явуулж эхэлсэн боловч энэ хугацаанд иргэдээс 6,500 санал хүсэлт ирж Ням гарагийн 23:30 цагт хуучин явж байсан 71 чиглэлийг сэргээж байгаагаа зарласан.
Гэвч бодит байдал дээр сэргээсэн 71 чиглэл нь ямар байдалтай байгаа талаар иргэдийн Нийтийн тээвэр – Public transport UB группт бичсэн санал гомдлыг түүвэрлэн хүргэж байна. Зорчигчид энэ группт саналаа хэлэхээс гадна, Нийтийн тээврийн газрын 70044040, Нийслэлийн 18001200 утсаар холбогдон санал хүсэлтээ илэрхийлээрэй.
Мөн хамгийн олон автобус явуулж байгаа М1: Таван шар-Офицеруудын ордон чиглэлд ч чихэлдээн ихтэй байгааг шүүмжилж байна.