Африкийн хамгийн баян хүн дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн нэгийг хувийн хөрөнгөөрөө Нигери улсад байгуулжээ.
Алико Данготе бол Данготе группийн үүсгэн байгуулагч юм. Тэрбээр улс орноо импортын хараат байдлаас гаргах зорилгоор Данготе газрын тос боловсруулах үйлдвэрийг далайн эргийн Лекки хотод өнгөрсөн долоо хоногт нээжээ.
Тэрбээр энэ төсөлдөө $19 тэрбумыг зарцуулсан байна.
Газрын тос нь Нигери улсын гадаад валютын орлогын 90 хувийг, улсын төсвийн 60 хувийг бүрдүүлдэг гол түүхий эд юм.
Гэсэн хэдий ч боловсруулах үйлдвэргүйн улмаас Нигери улс түлш шатахууныхаа ихэнх хэсгийг гадаадаас импортолдог ажээ.
Данготегийн үйлдвэр өдөрт 650,000 хүртэл баррель газрын тос боловсруулах чадалтай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Нигерийн импортыг орлох юм.
Данготе нь Нигерийн баян гэр бүлээс гаралтай хүн.
Түүний элэнц өвөө Алхассан Дантата баруун Африкийн хамгийн баян хүн байжээ.
Одоо Данготе Группийн гол бизнес цемент бөгөөд Африк тивийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Блүүмбэрг агентлаг Данготегийн хөрөнгийн хэмжээг $18.5 тэрбум гэж тооцоолсон байдаг. Энэ нь дэлхийд 98 дугаарт эрэмбэлэгдэх баян гэсэн үг.
Форбс сэтгүүл түүний хөрөнгийг $17 тэрбум орчим гэж үнэлсэн байдаг. Аль аль үзүүлэлтээрээ тэр Африк тивийн хамгийн баян хүнд тооцогдож байна.
Данготе бас хэд хэдэн сайн үйлсийн төсөл хэрэгжүүлж, Африк тивд халдварт өвчин, өлсгөлөнг устгах чиглэлд Билл Гэйтстэй хамтран ажиллаж, Нигерид дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг байгуулж байв.
Эх сурвалж: Business Insider