Монголын Волейболын холбооны дээд лигийн медалын төлөөх сүүлийн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Дээд лиг бүтэн улирлын турш явагдсаны эцэст ийнхүү шувтарч байна.
Одоогоос хоёр хоногийн өмнө эмэгтэй төрөлд “Хөвсгөл-Эрчим” баг аваргын алтан медаль хүртэж аваргаа хамгаалсан. Харин дэд байрт “Хилчин” клуб шалгарсан бол гуравдугаар байрын төлөөх цуврал хараахан шийдэгдээгүй байна.
Тэгвэл өнөөдөр эрэгэйчүүдийн төрөлд “Хасу Мегастарс” клуб хүрэл медаль хүртлээ. Харин аваргын төлөөх цувралд “Натур Мед Ноён” болон “Өмнөговь Шанх Транс” багууд өрсөлдөж байгаа бөгөөд алтан медалын эзэд хараахан тодроогүй байна.