• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 10 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Гучин жилийн “бохир” ба гурван жилийн цэвэрлэгээ!

2024-01-24
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хаа холын Давост, Монголын тухай нэгэн яриа өрнөжээ. Жил болгоны өвөл Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болдог. Энэ удаагийн чуулга уулзалтад 120 улс орон, бүс нутгийн засгийн газрын төлөөлөгч, бизнесийн салбарын манлайлагч, иргэний нийгмийнхэн гээл 2800 гаруй хүн оролцож байгааг дэлхийн хэвлэлүүд дамжуулсан.

Тэнд Л.Оюун-Эрдэнэ Франсуа Валериантай уулзжээ. Франсуа Валериан “Транспэрэнси Интернэшнл”-ийн ерөнхий захирал.

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” баталж, авлигатай хийх тэмцлийг системийн түвшинд авч үзсэн учраас өмнөх жилүүдийнхээс илүү олон авлигын хэрэг илчлэгдсэн. Тиймээс 2023 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улсын авлигын үзүүлэлт хойш татагдах байх. Гэхдээ Засгийн газар авлигатай системийн, эрхзүйн түвшинд тэмцэж, авлигаас ангижирах зорилтоо тууштай хэрэгжүүлнэ.

Франсуа Валериан: Авлигын олон асуудлыг ил болгосон нь хэсэг хугацаанд тухайн улсынхаа нийгэмд бухимдал үүсгэж, үл ойлголцолд хүргэж болох ч авлигатай тэмцсэнээр эдийн засаг хүртээмжтэй болж байгааг иргэд, олон нийт ойлгож дэмжсэнээр ялах боломж нэмэгддэг. Тиймээс бид авлигатай тэмцэж байгаа Монгол шиг орныг цаашид ч дэмжсээр байх болно.

“Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын авлигын индексийг гаргадаг. Монгол Улс  өнгөрсөн онд 116 байрт орж зургаан байраар ухарсан. Гэхдээ цаашдаа энэ үзүүлэлт сайжрах нь гарцаагүй. Авлигын индекс ухарсан шалтгаан нь авлигын томоохон хэргүүдийг дэлбэлсэнтэй холбоотой. Монголын нууц ноёнтон гэгдэж асан “сахал” Д.Эрдэнэбилэг гэж ямар зүс царайтай хүн болохыг, тэрбээр өнгөрсөн 30 жил хууль, шүүх- улс төр-уул уул уурхайд хэрхэн эзэн суусныг  намтар түүхтэй нь бүгд мэддэг боллоо. Хөгжлийн банкийг хэн хэн тоносон нь, нүүрсний экспортоос хэн хожиж, хэн хохирсон нь, боловсролын зээлээр хэний хүүхэд хаана сурсан баригдсан. Мөнгө мөртэй гэдэг энэ. Өмнө нь БЗС-д даалбь стандарт үйлчилдэг, зөвхөн улстөрчид тэдний ах дүү, авгай хүүхэд хамрагддаг байв. Ц.Даваасүрэнгийн охин “эмийн сайн”-нд биш эцгийн албан тушаалаар БЗС-аас зээл авч АНУ-д сурсан байна. Атал жирийн иргэний хүүхдэд гадаадын битгий хэл дотоодын зээл олдох нь ховор. АНУ-д сурсан авлигачийн охин эзэмшсэн мэргэжил, сурсан номоороо ардын охиноос илүү байх нь гарцаагүй Тэд аав, ээжийнхээ албан тушаалаар гадаадад сурна, ирээд эцэг, эхийнхээ нөлөөгөөр төрд өндөр албан тушаал хашна. Эргээд эцэг, эхийнхээ адил хулгай, луйвар хийнэ.

Ийм байх ёстой юм шиг, ар өврийн хаалга, авлигаар ажлаа бүтээдэг нийгэмтэйгээ иргэд нь эвлэрчихсэн, эцэстээ цөөн, гэр бүл цөөхөн хүмүүсийн халаасанд улсаараа амьдарч байна.

Үндсэндээ 30 жилийн хур гэмт хэрэгтэй тэмцэхэд хэцүү нь хэцүү, амаргүй нь амаргүй. Хур хогийг цэвэрлэхэд хугацаа ордогтой л адил. Нэг өдрийн, нэг жилийн цэвэрлэгээгээр цэвэрлэж чадахгүй. Шүүр хэрэгтэй, ачих машин хүн хэрэгтэй. Олуулаа хамтарвал хогоо хурдан цэвэрлэнэ, ганцаараа цэвэрлэвэл удна. Хур хогноос ямар үнэр гардаг билээ, яг тийм үнэр манай төр засгаас үнэртээд удаж байна. Тэр нь цэвэрлэх байгууламжаас, Улаанбаатарын утаанаас үнэртдэг. Өнөөдрийн осол, гамшгаас авлига үнэртэж л байна.

-2021 онд шалгасан гэмт хэргийн улмаас улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 96 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 119 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

-2022 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 5их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.3 их наядын хохирлыг нөхөн төлүүлж, 518 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

-2023 онд шалгагдсан гэмт хэргийн улмаас 845 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 238 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 17 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжилжээ.

Энэ бол АТГ-аас гаргасан статистик. Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирол нь их наяд. Атал авлигачид нь хялбаршуулсан шугамаар хэргээ шийдүүлж хэдхэн сая төгрөгөөр торгуулна. Жишээ нь, өнгөрсөн жил авлига авч байгаал газар дээрээ гардуулсан “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуунийг шүүхээс 27 сая төгрөгөөр торгосон. “Эрдэнэс силвер ресурс”-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр 1.3 тэрбумыг хахуульд аваад 27 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Батзориг нарын авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээс ердөө 40 сая төгрөгийн торгуулиар шийтгэсэн. Гэхмэтчилэн гучин жилийн “бохир”-ыг цэвэрлэгээнд хууль шүүхийн оролцоо чухал. Гэтэл хууль,шүүх нь хулгайч-луйварчидтайгаа нэг тал болчихвол шударга ёсыг иргэд хаанаас хайх юм бэ?!

Өмнөх мэдээ

Р.Шинэгэрэл: Монголчууд сангуудаа “тонож” байна

Дараагийн мэдээ

Автомашины эсрэг дайн өрнөж байна

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Автомашины эсрэг дайн өрнөж байна

Архидалттай тэмцэхэд 7.9 тэрбум төгрөг зарцуулна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    49 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.