Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг Юнань мужид нэгдүгээр сарын 22-ны Даваа гаригт хөрсний нуралт үүсч, олон хүн амиа алджээ. Тухайн үед 18 өрхийн 47 хүн сураггүй болсон гэж мэдээлж байв. Тэгвэл Мягмар гаригийн байдлаар амиа алдагсдын тоо 25 хүрчээ.
Мөн 500 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ.
Газрын хөрс сул, тогтворгүй байгаа учир аврах ангийн том машинуудыг ашиглах боломжгүй байгаа аж. Аврагчид хөрс, шороог сэндийчих замаар аврах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Хөрсний гулгалт болон түүнтэй адилтгах байгалийн гамшгийн дараа амьд үлдэгсэд болон бусад эд зүйлийг хайхын тулд хөрс, хог хаягдлыг сэндийлж, судлах ажлыг хийдэг.
Гамшигт өртсөн айлуудын олонх нь уулын бэлд, зарим нь уул өөд байшингаа барьсан байжээ. Тус бүс нутаг нь эгц налуу, өндөр уулсаараа алдартай.
Хятадад гамшгийн үеийн дөрвөн түвшний систем байдаг. Энэ удаад гуравдугаар түвшний анхааруулгыг зарлажээ.
Эх сурвалж: NBC