Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцохоор болжээ.
Тодруулбал, халтиргаа гулгаанаас үүдэн Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа тул иргэд, байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба Д.Жанцандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.
Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсэж иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу ажиллах аж.