Netflix-ийн “Single’s Inferno” нь БНСУ-ын хамгийн өндөр үзэлттэй шоу нэвтрүүлэгт зүй ёсоор тооцогддог бөгөөд эхний гурван улирал үзэгчдийн хүртээл болсон. Энэхүү нэвтрүүлэг нь ганц бие охид, залуус там хэмээн нэрлэгдсэн арал дээр амьдарч өөрийн жинхэнэ хайраа олох боломжийг олгодог билээ.
Тэгвэл гуравдугаар улирал гарч дуусаад удаагүй энэ байгаа энэ цаг үед Netflix-ээс албан ёсоор “Single’s inferno” шоуны дөрөвдүгээр улирал гарах болсныг албан ёсоор мэдэгдлээ. Уг шоуны гүйцэтгэх продюсероор Ким Су А, найруулагчаар Ким Жэ Вон, Ким Жун Хён нар ажиллаж байгаа аж.
Дөрөвдүгээр улирал өмнөх гурван улирлаас илүү диваажин, тамын тухай ойлголтыг онцлон харуулах болно гэдгийг продакшны багийнхан онцолж байна. Тэд мөн оролцогчдод дагаж мөрдөх олон шинэ дүрмийг танилцуулах гэнэ. Одоогоор тус шоуны дөрөвдүгээр улирал хэдийд үзэгчдийн хүртээл болох эсэх нь тодорхойгүй байна.