Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний өдрийн 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдсон харамсалтай хэрэг гарсан. Үүний улмаас хүчтэй дэлбэрэлт болж ойр хавийн барилгууд галд өртсөн юм.
Аюулт нөхцөл байдлаас дайжих иргэд нимгэн хувцастай гарч ирсэн бөгөөд тэднийг зочид буудлуудад хуваарилсан. Зарим нь хамаатан садныдаа очсон талаар УОК-оос мэдээлсэн.
Иргэдийг очих газраа хүрэхэд нь “UbCab” компанийн “Prius” бригадын хамт олон сайн дураараа очиж тусалсан байна. Ингэхдээ нөхцөл байдлыг мэдрэн Онцгой байдлын газраас галын эрсдэлийн талаар мэдээлэл өгөхийг хүлээж, онцгой, түргэний машинд саад хийхгүй байх зэрэг дотоод зохицуулалтыг хийж ажиллажээ.