“Rio Tinto” компанийн ажилчдыг тээвэрлэж явсан жижиг онгоц мягмар гарагт /2024.01.23/ осолдож, зургаан хүн амь үрэгджээ. “BAE Jetstream” загварын тус онгоц Канадын баруун хойд нутагт орших Форт Смитийн ойролцоо, Диавикийн алмазын уурхай руу нисэж байсан юм.
Тус онгоцыг эзэмшдэг “Northwestern Air Lease” компанийн мэдээлснээр тэрхүү загварын онгоц нь 19 хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. Амь үрэгдсэн хүмүүсийн дөрөв нь зорчигч хоёр нь “Northwestern Air Lease” компанийн ажилтан байжээ.
“Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолм мэдэгдэл гаргахдаа “Бид ослын үед юу болсныг тогтоох тал дээр албаны хүмүүстэй нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд чадах бүхнээрээ туслах болно” гэсэн юм.
Канадын баруун хойд нутгийн ерөнхий сайд Р.Ж Симпсон “Форт Смитийн ойролцоо осолдсон “Northwestern Air” компанийн онгоцонд сууж явсан хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters