Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, шийдвэрээ танилцууллаа.
Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн улмаас хохирсон иргэдийн асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Улсын Онцгой Комиссоос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн
- Ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох
- Осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх
- Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.
Засгийн газрын нөөц сангаас гаргасан хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлэхээр шийдвэрлэснийг Засгийн газрын ХМОНХХ-ээс мэдээллээ.