Хятадын Цагаан хэрмийг судалж буй археологичид хэрмэнд их хэмжээний цоорхой үүссэн нь сүйрэл, эвдрэл, элэгдлийн үр дагавар биш, харин анх хэзээ ч баригдаагүй болохыг тогтоожээ. “Монголын нум” гэж нэрлэгдэж буй дутуу хэсэг нь хэрмийг яагаад барьсан тухай олон нууцыг агуулж байна гэж үзэж байна.
“Journal of Field Archeology” сэтгүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүллэгт, Чингис хааны эрх мэдлийн өсөлтөөс үүдэлтэй аюул заналхийллийн улмаас хятад барилгачид яаруу сандруу ажилласан гэх таамаглалыг эрдэмтэд дэвшүүлэв.
Хойд Хятадаас Монгол хүртэл үргэлжилдэг “Монголын нум”-ыг Мин гүрний үед (1368-1644) барьсан хамгийн алдартай хэсгүүдээс хамаагүй эрт XI-XIII зууны хооронд барьсан бөгөөд Алтан улс (1115-1234) ашиглаж байсан гэж үзжээ. Гэхдээ энэ нь эцэслэн нотлогдоогүй байна.
Хананы нийт урт, яагаад барьсан нь нууцлаг хэвээр байна. Түүний бүтэц нь Мин гүрний үеийн хэрмээс хамаагүй бага бөгөөд судлаачдын үзэж байгаагаар зарим хэсэгт суваг шуудуутай байсан бөгөөд ихэвчлэн овоолсон, ухсан шороо байсан гэж үзжээ.
Зүрчидийн Алтан улс 1211 онд довтлохын өмнөхөн буюу 1200 оны орчимд хамаарах түүхэн баримт бичгүүдэд “хамгаалалтын хэрмийн хэсэг”-ийг хурдан барих тухай хэлэлцсэнийг бичин үлдээжээ.
Археологичид үүнийг Хятадын Цагаан хэрмийн өөр хэсэгт хамааруулж байгаа боловч “Монголын нум”-анд ч хамаарна гэж үзэж байна.
“Монгол нум”-ыг Монголын цэргээс хамгаалахын тулд яаран барьсан гэсэн санааг 100 гаруй жилийн өмнө Хятадын түүхч Ван Гуовэй анх дэвшүүлж байсан бөгөөд тус багийн судалгаа энэ онолыг батлах анхны археологийн нотлох баримт болж чадна.
Гэсэн ч Израилийн Иерусалим дахь Еврей их сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, судалгааны зохиолч Гидеон Шелах-Лави “Пост” сонинд хэлэхдээ, археологичид газар дээр нь очиж үзэхэд энэ нь хамгаалалт муутай байгууламж байсныг олж мэдсэн. “Бид уг нийтлэлд дүгнэж хэлэхэд Чингис хааных гэх мэт армийг зогсоохын тулд хэрэм барьсан байх магадлал багатай. Харин орон нутгийн овог аймгуудын жижиг довтолгоог зогсоох, мөн нутгийн нүүдэлчин хүмүүсийн хөдөлгөөнийг хянахад зориулагдсан,” гэж Шелах-Лави хэлэв.
Зохиогчдын үзэж байгаагаар энэ онолыг батлах нэг чухал нотолгоо бол хананууд нь “орчныхоо орчинд маш өргөн харааны хяналтгүй” байсан явдал юм.
“Эдгээр байгууламжууд бие биенээсээ хол зайд оршдоггүй ч ихэнх нь хөрш зэргэлдээх байгууламжуудаас харагдахгүй” гэж зохиогчид бичжээ. Гэсэн ч тэд хана нь цаг хугацаа, зардал, тав тух зэргээрээ хязгаарлагдмал, юунаас ч илүү дутагдалтай бүтэцтэй байж болохыг хүлээн зөвшөөрдөг.
Шелач-Лави хэлэхдээ, энэхүү судалгаа нь Хятад болон түүний бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчин хөршүүдийн нарийн төвөгтэй харилцааг харуулж байна гэв. Энэ нь мөн харилцан үйлчлэл нь “өмнө нь дүрслэгдсэнээс хамаагүй илүү төвөгтэй, олон талт” байсныг харуулж байна. “[Бидний судалгаа] Чингис хааныг мандан бадрахын өмнөх болон мандах үеийн маш чухал үе дэх Хойд Хятад, Монголын түүхийг тодруулахад тусална. Түүнийг хэрхэн, яагаад ийм амжилтанд хүрсэнийг бид одоо болтол тодорхой ойлгоогүй байгаа бөгөөд бидний судалгаа энэ талаар тодруулж чадна “гэж тэрбээр хэлэв.
Хятадын цагаан хэрмийн талаарх нэг буруу ойлголт бол энэ нь тасралтгүй урт бүтэц гэдэг юм.
Бодит байдал дээр энэ нь бараг хоёр мянган жилийн турш баригдсан хэд хэдэн хэсэг бөгөөд зарим стратегийн бүсүүд давхцаж, зарим нь том цоорхойтой байдаг.
Түүнчлэн энэ хэрэм нь зөвхөн Хятадыг түрэмгийлэгч армиас хамгаалахад ашиглагдаж байгаагүй бөгөөд шинээр олж авсан газар нутгийг бэхжүүлэх, хилийн харуулын үүрэг гүйцэтгэх зэрэг олон төрлийн зорилготой байв. Жишээлбэл, “Монголын нум” нь “хилийн бүс”-ийн нэг хэсэг байж, хүмүүсийн хөдөлгөөнийг хянахад ашигладаг байсан байж магадгүй ч энэ нь АНУ- Мексикийн хил дагуух хана шиг орчин үеийн хананд харагддаг шиг хатуу зааг шугам биш байсан.
ЭХ СУРВАЛЖ: SCMP