Украин дахь дайн Солонгосын дайнтай ижил төгсөнө гэдгийг НАТО-ийн командлагч асан, АНУ-ын Тэнгисийн цэргийн адмирал Жэймс Ставридис хэллээ. Түүний таамаглаж буйгаар Украины зарим газар нутаг Оросын мэдэлд хэвээр үлдэх аж.
“Эцэстээ энэ дайн Солонгосын дайн шиг л дуусна. Өөрөөр хэлбэл, ОХУ нь Украины зарим хэсгийг, Крымийг хяналтдаа авсан хэвээр байх болно. Нөгөөтэйгүүр, Украиныг НАТО-д элсэнэ гэдгийг мэдэж байна. Орос, Украин аль аль нь дайнд зарцуулж буй цэргийн чадавхи, эдийн засгийн хориг зэргээс болоод улам бүр туйлдаж байгаа. Энэ оны эцэс гэхэд, магадгүй АНУ-ын сонгуулийн дараа хэлэлцээр хийх боломж гарах байх” гэж тэр хэллээ.
Дашрамд дурдахад, Жэймс Ставридис энэхүү ярилцлагын үеэр АНУ, Хятадын харилцааны талаар ч үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр АНУ-ыг Хятадтай хөл нийлүүлэн алхахыг хүсвэл Тэнгисийн цэргийн флотоо илүү өргөжүүлэх хэрэгтэй гэлээ. “Хятадын хөлөг онгоцны тоо биднээс илүү гэдгийг ойлгохын тулд та Нобелийн шагналт математикч байх албагүй” гэж тэр хэлэв.
АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тагнуулын мэдээллээс харахад Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн хүчин чадал АНУ-аас 232 дахин их байна. Хятад улс 355 гаруй хөлөг онгоц бүхий дэлхийн хамгийн том тэнгисийн цэргийн флоттой. Харин АНУ 296 хөлөг онгоц бүхий жижиг флоттой.
Эх сурвалж: BUSINESS INSIDER