Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-24-нд шилжих шөнийн 01.04 цагийн орчимд “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийн хийн түлш ачиж явсан том оврын машин “Ниссан патрол” суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон.
Уг ослын улмаас хүчтэй дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 17 хүн түлэгдэж гэмтэн, 29 машин шатаж, 60 айлын орон сууц өртсөн.
Цагдаагийн байгууллагаас Ч.Рэнчиндорж, Э.Мөнхнаран нарыг 48 цаг сатуулж, ослын нөхцөл шалтгааныг тогтоох ажиллагааг явуулж байгаа. Мөн тэднийг түр саатуулаад суллахдаа осолтой холбоотой мэдээлэл задруулахгүй байх нууцын баталгаанд гарын үсэг зуруулжээ.