АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба “Tesla” компани 54,676 ширхэг “Model X” загвараа буцаан татах болсноо 2023.10.17-ны өдөр мэдэгдсэн. Ингэхдээ 2021-2023 оны хооронд үйлдвэрлэсэн “Model X”-үүдийг л буцаан татахаар болсон. Учир нь тус загвар тоормосны шингэн багассаныг илрүүлж чадахгүй байх магадлалтай гэж үзсэн. Тиймээс хянах самбар дээр анхааруулах гэрэл нь асахгүй байж эрсдэл учирсан юм.
Мөн “Tesla” компанийн авто жолоодлогын систем нь бүтэлгүйтсэний улмаас хүний амь нас үрэгдсэн гэх хэргээр анхны удаа шүүхийн өмнө дуудагдсан байна. Одоогийн байдлаар үүнтэй ижил хэд хэдэн зарга шүүх дээр үүссэн байгаа юм. Хамгийн анхны шүүх хурал нь есдүгээр сарын дундуур Калифорни мужид болсон.
Тэгвэл уг үйл явдлуудаас хойш тус компанийн хувьцаа унаад буй. Хамгийн сүүлийн нэг сарын үзүүлэлтээс харахад -26.25 хувь унасан байна. Үүнийг доллароор тооцоолбол сарын өмнө 248.48 ам.доллар байсан хувьцааны үнэ өнөөдөр 183.25 ам доллар болтлоо буурсан байгаа юм. Энэ нь “Nasdaq 100 Index”-ийн хамгийн тааруу үзүүлэлттэй хувьцаа болжээ.
Гэвч BFG Fund буюу “Baron Focused Growth Fund”-аас “Tesla” компанийн нэгж хувьцааны ханш ирэх арванхоёрдугаар сард 300 ам.доллар хүрэх төлөвтэй гэж таамаглажээ. Мөн 2030 он гэхэд одоогийн түвшнээс 550 хувиар өсөж, 1,200 ам.доллар хүрэхээр байна гэдгийг шинжээчид онцлоод буй.
Доорх графикаас зээлийн үнэлгээг харна уу