52 настай Хятад эрэгтэй марафоны турш тамхи татсан тул тэмцээнд оролцох эрхийг нь 2 жилээр хассан байна. Чен нэртэй тэрбээр энэ сарын долооны өдөр болсон “C&D Xiamen Marathon 2024” тэмцээнд оролцож нэг цаг 33 минутын дотор дуусгажээ.
Гэхдээ тэр гүйлтийн туршид тасралтгүй тамхи татсан байна. Ийм учраас тус марафоны зохион байгуулагчид түүнийг “Xiamen Marathon”-д оролцохыг хоёр жилээр хориглож, Хятадын хөнгөн атлетикийн холбоонд мэдэгдсэн аж.
“Canadian Running” сэтгүүлд мэдээлснээр тэр Хятадад “Авга ах Чен” болон “Тамхичин Ах” нэрээрээ алдаршжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэр 2022 онд болсон өөр нэгэн марафоны туршид ч гэсэн тамхи татсан байна.
Тэрбээр 2022 оны арван нэгдүгээр сард Жэжян мужийн Жиандэ хотод болсон “Xin’anjiang” марафонд оролцохдоо тамхи татсан аж. Чен тус уралдаанд 1,500 хүнээс 574-т орсон юм.
Эх сурвалж: The Independent