Кэйт Миддлтон буюу Уэльсийн гүнж Кэтрин хэвлийн хөндийн мэс засалд орсны дараа эмнэлэгт хэвтэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Кенсигтоны ордон Кэтрин хэвтсэнээсээ 13 өдрийн дараа буюу даваа гарагт /2024.01.29/ эмнэлгээс гарсан хэмээжээ.
Тэрбээр Виндзорын ордонд амарч, хэдэн сарын турш гам барих тул албан үүргээ гүйцэтгэхгүй юм. Кэтринээс гадна Их Британийн хаан III Чарльз мөн эрүүл мэндийн үйлчилгээ авсан байна.
Тэд хоёул “Лондоны Клиник” нэртэй хувийн эмнэлэгт хэвтсэн байна. III Чарльз түрүү булчирхайн томролын улмаас мэс засалд орж эмнэлэгт гурван хоног хэвтэн эмчлүүлсэн юм.
III Чарльз өнгөрсөн баасан гарагт /2024.01.26/ хагалгаанд орохынхоо өмнө Кэтринтэй уулзсан байна. Кэтринийг Виндзор ордонд очсоноос хэдэн цагийн дараа III Чарльз эхнэр Камиллатайгаа эмнэгээс гарчээ.
Букинхемийн ордон мэдэгдэл гаргахдаа III Чарльз гам барих тул олон нийттэй холбоо бүхий албан үүргээ тур хугацаанд хойшлуулна гэсэн юм. “Лондоны клиник” эмнэлгийн урологийн мэс засалч Рик Роберт “Ямар ч хагалгаа бол гэмтэл гэсэн үг. Гэмтэл эдгэхэд дөрвөөс зургаан долоо хоног шаардагддаг” хэмээсэн байна.
Эх сурвалж: Reuters