Өнгөрсөн хоногт/2024.01.30/ нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж амь насаа алджээ.
Онцгой байдлын байгууллагаас мэдээлснээр Чингэлтэй дүүрэг, гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага 21:50 цагт иржээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт 44 настай эрэгтэй өртөж, нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
“Гэр хороолол, зуслангийн бүсэд гэр, байшин шатсан дуудлага мэдээлэл буурахгүй байна.
Иймд иргэд гэр, сууцныхаа цахилгааны ашиглалт, пийшин, зуух, яндан, угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг хангаж аюулгүй байдлаа хангах”-ыг онцгойлон анхаарууллаа.
Гэрээс гарахдаа цахилгаан хэрэгсэл, пийшин зуухны аюулгүй байдлыг тогтмол шалгаж байхыг зөвлөв.
Эх сурвалж: НОБГ