Улсын хэмжээнд үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа, түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй иргэн, хуулийн этгээдийг хяналтад хамруулж, зөрчлийг арилгуулах, зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой хяналтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Тодруулбал нийслэл, 21 аймгийн нутаг дэвсгэрт үнэт металл, эрдэнийн чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа эрхлэгч, талбай түрээслүүлэгч, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй 250 иргэн, хуулийн этгээд бий.
Бүгд уг хяналтын үйл ажиллагаанд хамрагдах ба хяналт 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх аж.
Тэгвэл жинхэнэ мөнгөн аягыг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай болон мөнгөн аяганд тавигддаг стандартын талаарх мэдээллийг хүргэе.
Мөнгөн аяга худалдан авахдаа хуурамч эсэхийг нь хэрхэн мэдэх вэ?
- Стандарт хэмжил зүйн газраас тухайн мөнгөн аяганд баталгаажилт хийсэн гэрчилгээ нь байгаа эсэхийг шалгах
- Аяган дээр сорьц нь тавигдсан эсэхийг харах