• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 1 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Улаан номд бүртгэлтэй нэн ховор амьтан болох цаа бугын тухай сонирхолтой баримтууд

2024-02-02
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Экологийн цагдаагийн албанаас амьтдын тухай сонирхолтой баримтуудыг цувралаар хүргэж буй бөгөөд энэ удаад цаа бугын тухай сонирхолтой баримтыг хүргэжээ.

Цаа бугын биеийн урт 220 см, сэрвээний өндөр 140 см, жин 300 кг хүрнэ. Бие нь гонзгойвтор, хөл харьцангуй богино, хүзүү урт, чих жижгэвтэр, үзүүр мохоодуу. Зун хүрэн буурал, бүдэг эрээлж бүхий жигд бор, өвөл бараавтар эрээлж бүхий цайвар саарал зүстэй.

Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Ороо нийлэг 10 сард болж, этэр 15 хүртэл манжиг хурааж хээлтүүлнэ.

Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээж 5, 6 сард төллөж намар орой болтол хөхүүлнэ. Этрийн эвэр орооны дараа 12, 1 сард, хээлтэй манжгийнх төллөсний дараа 6 сард, сувай манжгийнх 2 сард унаад, 8 сарын сүүлчээр ургаж дуусна.

Өвөл хаг, хөвд, мод, бутны мөчир, нахиа, найлзуураар идээшилнэ. Зун элдэв ногоо, хаг хөвд, бутны навч, найлзуур, мөөг иднэ. Зун өглөө орой, өвөл голдуу өдөр бэлчээрлэнэ. Сүрэг янз бүрийн насны манжиг, этэр, төлөөс бүрдэнэ.

Хөвсгөл нуур орчмын өндөр уулсын зоо, тагийн бүслүүрийн д.т. 2300-3000 м өндөрт алаг цоог тархацтай. Монголд Улаан тайгын нурууны Жамс, баруун зүүн Жодог, Бяранга, Тэнгис, Шарга голын эх, Хөвсгөл нуурын Хэвэн, Залуу үүрийн сарьдаг, Хэвэн, Залуу үүр голын эх 1600-аад ам. км нутагт тархана.

Зун ойн бүсээс дээш сарьдаг, тагийн хаг, хөвд, сөөг бүхий царамд, өвөл, хавар уулын ойн дээд бүслүүрт бэлчинэ. Буган цаа 10 сарын эхнээс Саяны өндөр уулсын ар бэлээс өвөр лүү нүүдэллэн ирж, дараа оны шар усны үер болохоос урьтаж буцан нүүдэллэдэг.

Төрөл зүйлийнхээ цорын ганц төлөөлөгч Цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг.

Уг амьтан нь алхах үедээ туурайгаа хавирч явдаг учир хөлнөөс нь хонх жингэнэж байгаа мэт өвөрмөц содон дуу авиа гардаг. Тиймээс цаа буганууд ямар ч зузаан цас, хүчтэй шуурга, алс хол газар байсан нэгнийхээ чимээг сонсон урагшилсаар сүргээсээ тасарч, төөрдөггүй байна.

Цааны нүд өнгөө хувиргадаг. 5 сарын 20-ноос 9 сарын 10-ны хугацаанд нүд нь алтан шаргал өнгөтэй болдог. 9 сарын 10-наас хойш хойд тундрт 3 сар өдөр болдоггүй шөнөөрөө байдаг. Шөнө, цасны дороос ухаж ургамлаа танин мэдэх үед нүд нь хөх өнгөтэй болдог. Хөх өнгөтэй болохоор цаа өдөр шөнөгүй хардаг.Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай.

Цаа бугын арьс их гөлгөр ямар ч тохиолдолд халцардаггүй, юманд үрэгдсэн халтирсан үед зулгардаггүй, дулаахан байдаг байна.

Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулж Монгол улсын улаан номонд “нэн ховор” зэрэглэлээр бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг нь Хорьдол-Сарьдгийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хамрагддаг аж.

Өмнөх мэдээ

Тайванийн парламент Хятадад ээлтэй гэгддэг хүнийг спикерээр сонгожээ

Дараагийн мэдээ

Сэрэмжлүүлэг: Хятадын хуурамч “Taobao” сайтад иргэд залилуулж, ихээр хохирч байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Сэрэмжлүүлэг: Хятадын хуурамч "Taobao" сайтад иргэд залилуулж, ихээр хохирч байна

“Apple” компанийн Vision Pro өнөөдөр худалдаанд гарна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.