• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Д.Мөнхтүвшин “Гарьд”-ын учрыг олж, багаа хожилд хөтлөв

2024-02-05
Спорт
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд тун сонирхолтой өрнөж байна. Дөрвөн цувралын гурав нь хаашаа ч эргэж болохуйц эгзэгтэй байдалд хүрэв.


ЭРДЭНЭТИЙН УУРХАЙЧИД /2/ – /2/ ЗАВХАН БРОДЕРС

Улирлын дахин амжилтаараа тэргүүлж, аваргаа хамгаалах аяллаа хүчтэй эхлүүлсэн Уурхайчидын байдал эвгүйтсэн. Учир нь тэд хоёр гол тамирчнаа бэртэлд алдав. Эхний тоглолтод хамгаалалтын гол хүн О.Энхбаатар нүүрэндээ цохиулж, цувралд эргэн ирэх эсэх нь эргэлзээтэй болсон бол гурав дахь тоглолтод Пендарвис Уиллиамс гараа гэмтээн дөрөв дэх тоглолтыг өнжсөн. Үр дүнд нь аваргууд 2-0 гэсэн тэргүүллээ алдаж, цуврал 2-2 болон тэнцлээ.

О.Энхбаатаргүй нэг тоглолтод хожиж чадсан ч Пеннигүй хоёр тоглолтдоо хожигдлоо. Энэ байдлаараа Пендарвис эргэн ирэхгүй бол Завхан цувралыг гартаа авах шинжтэй. Маргааш/2024.02.06/ цувралын тав дахь тоглолт болно. Тус тоглолтод хожсон баг нь давуу байдал үүсгэнэ. Эхний хоёр тоглолтдоо хожигдсон Завхан гурав дахь тоглолтоос дасгалжуулагчаа сольж, тамирчдынхаа минут хуваарилалтыг өөрчилсөн нь үр дүнгээ өгсөн. Мөн Даймонд Стөүнийг хамгаалах учраа Уурхайчид олохгүй байна. Угтаа Кендарриус Хэмилтоныг авчирсан ч тусыг эс оллоо. Үүнээс гадна Завханы урд шугамын хамгаалалт эсрэг багтаа дарамт болж байна.

БИШРЭЛТ МЕТАЛЛ /3/ – /0/ СЭЛЭНГЭ БОДОНГУУД

Харин Бодонгууд плей-оффын өмнө дасгалжуулагчаа сольсон ч хүчирхэг Металлын эсрэг нөлөө үзүүлсэнгүй. Цувралын гурав дахь тоглолтод Бодонгуудад хожих боломж гарч ирсэн ч тааруу чөлөөт шидэлтийнхээ уршгаар хармаанд байсан хожлоо алдчихсан. Одоо ч 0-3 гэсэн хар нүхнээс нар үзнэ гэдэг боломжгүй биз. Металлынхан бүх хүчээрээ аваргын төлөө дайрч байна. Б.Сүхбат ч өнөөх улирлын дундуурх “MVP” формондоо орчихсон харагдана.

IHC APES /2/ – /1/ Налайх Бизон

Цуврал эхлэхийн өмнөх нийтлэлдээ “Apes” аль болох онооны давуутай дөрөвдүгээр үеийг эхлүүлэх ёстой гэж бичиж байлаа. Учир нь хожигдох дургүй Т.Санчир Бизонд бий гэж байв. Таамаг ёсоор гурав дахь тоглолтод Т.Санчир тунчиг хэцүү байдлаас алсын зайн шидэлтийг амжилттай гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн. Энэ цувралд бид илүү дамжуулдаг, бусдадаа довтлох орон зай гаргаж буй Т.Санчирыг харж байна.

Нөгөө талд цэвэр холбон тоглогчгүй Бизоныг “Apes”-ийн бүтэн талбайн шахсан хамгаалалтыг давж гарахад амаргүй гэсэн. Үнэхээр л Бизон шахалтаас нь гарч чадахгүй, бөмбөг алдалт ихтэй байна. Гэхдээ л нэг хожил авчихсан. Өнөөдөр дөрөв дэх тоглолт болно. Цувралын эхлэлтэй харьцуулахад Бизон залуус талбайд гараад юу хийхээ мэддэг болчихлоо. Э.Гарьд, Э.Пүрэвдорж гэсэн Бизоныхон талбайд олон минут өнгөрүүлэх эрхтэй гэдгээ харуулав.

BCH ГАРЬД /2/ – /2/ ХАСЫН ХҮЛЭГҮҮД

Монголын сагсан бөмбөгийн хамгийн том ривал цуврал үнэхээр л хэрүүл тэмцэл, үймээн шуугиантай бүр цус гарсан байдалтай үргэлжилж байна. Өчигдөр Хасын Хүлэгүүд хожигдох эрхгүй талбайд гарч, нэмэлт цагт хожлыг байгуулав. Хэрэв хожигдсон бол Гарьдын гарт бүх хөзөр очиж, тав дахь тоглолтын дарамт Хүлэгүүд дээр буух байлаа. Дөрөв дэх тоглолтын эхэнд Э.Дөлгөөн шагайгаа далий гишгэсэн нь тун таагүй мэдээ. Тэрбээр энэ цувралд будагтай талбайд үнэнхүү эзэрхэг тоглолтыг үзүүлж, Хүлэгүүдийн толгойн өвчин болоод байсан юм. Том зургаараа ч Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох тэмцээн удахгүй эхлэхэд Э.Дөлгөөн байхгүй бол Монголын багт том хохирол болно.

Сүүлд гарсан мэдээллээр Э.Дөлгөөнийг 1-2 тоглолтод оролцохгүй гэв.

Өчигдрийн Хүлэгүүдийн гарааны бүрэлдэхүүн нүдээ олжээ. Ялангуяа гараанд гарсан Э.Саруул-Эрдэнэ алдахаа мэдэхгүй шидэж, өрсөлдөгчөө хүндхэн байдалд оруулсан. Тайванийн оюутны лигт боловсорсон тэрбээр өчигдөр таван удаа гурав онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн аркны араас 83.3 хувьтай шиджээ. Нэмэлт цагт Гарьдыг илүү гаргасан М.Тэлмэнгийн шидэлтийн хариуг тэр дор нь барьж, ноцсон галыг цаг алдалгүй унтраасан ачтай. Түүнээс гадна Д.Мөнхтүвшин яах гэж Хүлэгүүдэд ирснээ харууллаа. Улирлын эхэнд дасгалжуулагч Желько Васильевич Д.Мөнхтүвшинг төдийлөн ашиглахгүй, сэлгээнээс тоглуулж байлаа. Харин өчигдөр Д.Мөнхтүвшин лигийн тэргүүн тоглогч гэдгээ харуулж, Желько Васильевичийн тактикийн алдааг шидэлтээрээ залрууллаа. Түүнийг зогсоох нэгэн Гарьдад байсангүй.

Өнгөрсөн жил Завхан Бродерс плей-оффт М Гарьдыг буулган авахад Д.Мөнхтүвшиний нөлөө үлэмж байсан билээ.

Э.Саруул-Эрдэнэ

Үндсэн цагийн төгсгөлд Хүлэгүүд бөмбөгтэй, тоглолт дуусахад 20 секунд дутуу байв. Энэ үед Желько Васильевич хагас талбайгаас бөмбөг тоглолтод оролцуулахыг сонгож, эсрэг багтаа довтлох хугацаа үлдээсэн. Энэ талаар багийн ахлагч асан Б.Билгүүн дасгалжуулагчтайгаа санал зөрөлдөн улмаар түүнийг сэлгээнд суулгасан. Угтаа Б.Билгүүн бүтэн талбайгаас бөмбөг гаргаж, эсрэг багтаа довтлох хугацаа үлдээхгүй санаатай байсан. Азаар эсрэг багийнхаа довтолгоо эхлүүлэх үйлдлийг О.Сэргэлэн зогсоож чадсан. Хэрэв Гарьд үндсэн цагийн төгсгөлд хожлын оноо авсан бол Желько Васильевич том асуудалд унах байсан биз.

Ямартай ч хүндхэн тоглолтын эцэст Хүлэгүүд чухал хожил байгууллаа. Одоо Гарьдын хариу нүүдэл хийх ээлж. Э.Дөлгөөнгүй тэд будагтай талбайд Жастин Моссыг хэрхэн хязгаарлаж, залуучуудынх нь шидэлтийг зогсоох вэ?

Өмнөх мэдээ

Т.Бадамжунайн хэрэг бишдэв

Дараагийн мэдээ

“Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой”

ХолбоотойМэдээ

Спорт

Засмал замын дугуйн улирлын нээлтийн тэмцээн боллоо

2025-04-16
Спорт

Г.Анхбаяр: Айлын эрх хүүхэд байсан намайг дугуйн спорт эр зориг, тэсвэр хатуужилтай эр хүн болгосон

2025-02-27
Онцлох мэдээ

Холбоодын нэгдсэн УАШТ-ийг 1XBet Charity fund ивээн тэтгэж оролцож бай

2025-01-16
Дараагийн мэдээ

"Харилцаа холбооны салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой"

УИХ ээлжит бусаар хуралдахгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    47 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.