Баянхангай сумаас Улаанбаатар хот руу насанд хүрээгүй гурван хүүхдийн хамт автомашинаар явсан иргэн сураггүй болсныг олж, тусламж үзүүлэн аюулгүй байдлыг нь хангажээ.
Төв аймаг, Баянхангай сум Хөшөөт багийн “Цэнгээгийн худаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 02.04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн “Гэзэггүй-Ар” гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олж, автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, 4 иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.
Эх сурвалж: ОБЕГ