УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар олон чухал хуулийн төсөл хэлэлцэн батална. Тухайлбал, уул уурхайгаас хамаарал бүхий эдийн засгийн чадамжтай Монгол Улсын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаараа одоо байгаа хууль эрх зүйн орчны алдаа дутагдалыг засч, ахиц дэвшил гаргаж чадах эсэх нь олны анхаарлыг татаж байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг иргэн, ААН бүрд цаашлаад эрдэмтэн, судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид, олон нийт уг хуулийн төсөлд ихээхэн анхаарал тавьж байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс эх орон, иргэддээ “ашигтай” байх хувилбарыг хэлэлцэн баталж чадвал ойрын жилүүдэд уул уурхай, ашигт малтмалын салбарт реформ хийгдэх юм.
Түүнчлэн УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл гэх мэт ирэх сонгуулийн үр дүнгээр байгуулагдах 126 гишүүнтэй парламентын үйл. ажиллагаа ямар байх, ямар дэг журамтай байх, УИХ-ын гишүүн хэдэн минутад багтааж хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотой санал,хүсэлт хэлэх гэх мэт нарийн асуудлуудыг хэлэлцэж батлах юм.
Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн байна.
Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоол, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоол, Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоол, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 2023 оны 44 дүгээр тогтоол, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр тусгасан хууль тогтоомжийн төслийг тусгасан аж. Ямартай ч УИХ-ын 2024 оны хаврын чуулганаар дараах 44 хууль тогтоолын төслийг хэлэлцэх тов гарчээ.
1/Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2/Ашигт малтмалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
3/Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
4/Биеийн тамир, спортын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
5/”Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
6/Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
7/Даатгалын тухай, Даатгалын зуучлалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслүүд /Шинэчилсэн найруулга/;
8/Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
9/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
10/Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
11/Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
12/Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл;
13/Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
14/Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
15/Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
16/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
17/Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
18/Монгол Улсын Төрийн ордны тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
19/Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
20/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын “Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
21/Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
22/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;
23/”Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
24/””Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-ний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
25/Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл;
26/”Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
27/Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
28/Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх тухай хуулийн төсөл;
29/Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
30/Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл;
31/Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төсөл;
32/Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл;
33/Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай Юнидруа /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
34/Хүний эрхийг хангах багц хуулийн төсөл;
35/Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
36/Цусны донорын тухай хуулийн төсөл;
37/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
38/Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
39/Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
40/Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
41/Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
42/Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
43/Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
44/Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/.