Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.02.07/ ОХУ Украины хэд хэдэн хот руу ойролцоогоор 64 пуужин харваж, таван хүн амь үрэгдэн 30 хүн бэртсэн. Оросын армийн харвасан пуужин болон дроны 44-ийг Украины агаарын хамгаалалтын систем устгасан бол аж.
Харвасан пуужингийн үлдэгдэлд Киевийн Шүүхийн шинжилгээний хүрээлэн дүн шинжилгээ хийж Циркон пуужин харвасан гэх анхан шатны дүгнэлтэд хүржээ. Хэрвээ үнэн бол дуунаас хурдан гэгддэг Циркон пуужинг ОХУ-ын зэвсэгт хүчин Украины дайнд анхны удаа хэрэглэсэн гэсэн үг.
2022 оны зургаадугаар сард ОХУ Цирконы туршилтыг хийж дуусгасан гэж мэдээлсэн юм. Владимир Путин тус пуужинг шинэ үеийн, хосгүй зэвсгийн систем гэж хэлсэн байна.
Циркон нь мянган км-ийн тусгалтай, дуунаас ес дахин хурдтай нисэж чаддаг гэж ОХУ мэдээлсэн. Цэргийн шинжээчид дуунаас хурдан нисэх чадвар нь агаарын хамгаалалтын систем илрүүлж, хариу өгөх хугацааг багасгах тул дайсны талбарын гүнд цохилт өгөх боломжтой гэж үзэж буй.
Эх сурвалж: Reuters