Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээнд түрүүлсэн “Канзас-Сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэж, Лхагва гаригт Миссури мужийн Канзас хотод парад зохион байгуулжээ. Гэвч уг жагсаалын үеэр буудалцаан болсноор нэг хүн нас барж, 21 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн найм нь амь насанд аюултай, долоо нь хүндэвтэр хэлбэрийн шарх авчээ. Мөн шархадсан хүмүүсийн ес нь бууны суманд өртсөн бол гурав нь санамсаргүй байдлаар гэмтсэн аж.
Хэрэгтэй холбоотойгоор гурван сэжигтнийг саатуулсан гэж Канзас хотын цагдаагийн дарга Стейси Грейвс мэдэгдэв. Зэвсэгт этгээдүүдийн зорилго тодорхойгүй хэвээр байна.
Жагсаалд нэг сая орчим хүн оролцсон гэж таамаглаж байна. Мөн 800 хууль сахиулагч хэв журам сахиулж ажиллажээ.
Үймээнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Жо Байден Лхагва гаригийн орой мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Канзаст болсон буудалцаан америкчуудын сэтгэлийг эмзэглүүлж байна. Бид улс орныхоо хувьд хэн байхаа шийдэх учиртай. Хүмүүс буудалцаан хүчирхийллээс айлгүйгээр сургуульдаа явж, гудамжаар алхаж, баярын жагсаалд оролцох эрхтэй” гэжээ.
Эх сурвалж: ABC