ОХУ-ын ерөнхийлөгч Путин суртал ухуулгын “Russia 1” сувгаар ярилцлага өгөхдөө “Дайныг эртхэн эхлүүлээгүйдээ харамсдаг” гэж хэлжээ. “Бидний харамсдаг ганц зүйл бол идэвхтэй ажиллагаагаа эртхэн эхлээгүй явдал. Бид өөрсдийгөө дажгүй төлөв төвшин хүмүүстэй харилцаад байна гэж итгэж явсан. ОХУ дайн эхлүүлээгүй, харин ч зогсоохыг оролдож байсан. Эхэн үед бид Минскийн энхтайвны гэрээний тусламжтайгаар дайныг зогсоохыг хичээсэн. Гэтэл Германы канцлер асан Ангела Меркель, Францын ерөнхийлөгч асан Францоис Холланде нар ч энэ гэрээг биелүүлэх боломжгүй гэдгээ олон нийтэд ил тод мэдэгдсэн. Тэд зүгээр л цаг хожиж байж” гэж Путин мэлзжээ.
Энэ ярилцлагаас өмнөхөн Путин “Fox news” сувгийн хөтлөгч асан Такер Карлсонтой ярилцсан. Тэрбээр Карлсоныг өөрөөс нь илүү хүнд асуултууд асуух байх гэж бодож байснаа хуваалцжээ. Энэ ярилцлагын үеэр Путин ямар гайхамшигтай “тоглолт” үзүүлснийг хэвлэлүүд онцолсоор байна.
Харин Путин өөрөө энэ ярилцлагаас нэг их сэтгэл ханамж аваагүй гэж дүгнэжээ. “Шулуухан хэлэхэд, би түүнийг илүү түрэмгий загнаж, хурц хурц асуултууд тавих байх гэж найдсан. Би тийм зүйлд бэлтгэлтэй байгаагүй ч гэлээ хүсч байсан юм. Ингэж байж би түүнд ижил хариу өгөх байлаа” гэж Путин хэлжээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE, BUSINESS INSIDER