• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Ж.Батсуурь: “Камаз” 40 км газар 10 цаг явж, айлыг яндангаар нь олж байна

2024-02-20
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2024.02.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Хөдөөд цагаан сар болоогүй. Нөхцөл байдал маш хүнд байна. Өглөө нь гаргасан зам өдөр нь дарагддаг, өдөр гаргасан зам орой нь дарагддаг. Шилэн зуд, төмөр зуд, түүхэнд байгаагүй зуд нүүрлэсэн.

Телевизийн мэдээ өчигдөр үзлээ. Улсын хэмжээнд 670 мянга гаруй толгой мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн Сзхбаатар аймагт гэхэд 1,2 сая толгой мал хорогдоод байна. 2023 оны тавдугаар сарын гамшгаар бүх төл байхгүй болсон. Нэг аймагт 1,2 сая мал үхчихээд байхад “Шилэн зуд болж байна, 670 мянга гаруй мал хорогдлоо. Тийм учраас манай зургаан сайд гурван бүсэд ажиллаж байна” гэж матрын нулимс унагаад байгаа.

Зудын бүсэд ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна.

Мэнэнгийн тал нутагт өнөөдөр Монголын бүх адуу байна, ихэнх үхрүүд очсон байна. Хөл толгойгоо алдсан байна. Дөрвөн сарын өмнө бид энэ газар хээрийн штаб байгуулаад өгөөч гэж хүссэн, шийдээгүй. Чаддагаараа хэдэн гэр бариад, эмч аваачсан ч хүн,  хүч нь хүрэхгүй байна. Шийдье гэвэл Засгийн газарт байлдааны тэрэг хэдэн арваараа байна. Камаз машин 40 км-т 10 цаг явж байна. Айлыг яндангаар нь олж байна.

Өвөлжилт хүндэрхээр байна гэдэг асуудлыг бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд орсон анхны цаснаас л эхэлж хэлсэн. Ардчилсан намынхан ярьж л байдаг юм, улстөржиж л байдаг юм гээд эрх баригчид нохой хуцсаны чинээ тоогоогүй.

Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд хивэг очоод яах юм. Хэрвээ тэр үед нэг, нэг урал машин аваачиж өгөөд, байгаа нөөц тэжээл дэх өвсөө өгчихсөн бол өнөөдөр ийм их хохирол амсахааргүй байсан.

Эрх баригчид телевизүүдийг бүгдийг худалдан авсан байна. “Ногоон автобус чинь хуучин байна” гэхэд “Шив шинэ байна” гэж тархи угаасан шиг зүйлийг зудан дээр ярьж байна.

Одоо яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай. Үхсэн мал босохгүй, одоо хүнээ аврах ажиллагаа л явуулах шаардлага байна. Малчид түлэх түлээ, идэх хоолгүй болсон. Үзүүлэх эмчдээ очиж чадахгүй байна.

Халуун намраар хүний энгэр заам засч өгөөд нисдэг тэргээр яваад байсан Шадар сайд хаана явна. Нисдэг тэргээр эмч нар очиж яагаад малчдын даралтыг үзэж өгөхгүй байгаа юм.

Бид малчдаа өр зээлээс гаргах, зээлийг нь тэглэх зэрэг хуулийн төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.

Өмнөх мэдээ

Мөрийтэй тоглоомчдоос хахууль авсан цагдаа нарын хэргийг хаагаагүй гэв

Дараагийн мэдээ

АЛЕКСЕЙ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

АЛЕКСЕЙ

18 телевиз: 3.5 жилийн хугацаанд нийт ₮81.2 тэрбумыг иргэдээс хураамж хэлбэрээр авчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    38 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.