• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

АЛЕКСЕЙ

2024-02-20
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Алексей Навальный. Түүний зүрх цохилохоо больжээ. Бөмбөрцөг шуугиж байна.

Түүнтэй хамтарч ажилладаг хүмүүс над руу ярьж нэвтрүүлэгт орооч гэж хүсэлт тавьсан юм. Цаг хугацаагаа хоёр талдаа тохирлоо. 2024 оны 2 дугаар сарын 16-ны Номхон далайн стандарт цагаар өглөөний 9:30-аас видео ярилцлага хийхээр болов. Эртлэн босоод утсаа нээтэл “Нэвтрүүлэг болохгүй” гэсэн хоёр үг нүдэнд туслаа. Гайхаад утсаа цааш имэрхэд Алексейг нас барсан тухай мэдээлэл түймэр адил дүрэлзэх нь тэр.

Түүний инээмсэглэх зураг. “Шуурхай мэдээ” гэсэн бичигтэй. Ард нь “зогс” гэсэн тэмдэг. Мөн “Ард иргэдээ биш, алуурчин авлигачдаа шоронд” гэсэн хуучин бичвэр хойно нь харагдана.

“Навальныйг алжээ. Авлигач, алуурч төр юу хийж чаддагаа гашуунаар дахин санууллаа. Зөвхөн Навальныйг биш түүгээр дамжин Орост итгэж байсан олны итгэлийг давхар алж орхилоо. Путин ард иргэдээсээ хамгийн их айдаг. Тиймээс ч анхаарлыг нь сарниулах гэж дайн хүртэл өдөөдөг. Энэ мөчөөс эхлэн гэнэн байхаа боливол..” гэсэн утгатай өгүүлбэр “Х”-ийн дөрвөлжид тэрлэв. Өмнө харсан зурагтайгаа хамт.

Харамсалд хязгаар үгүй юм. Навальный айдсаа давсан тэмцэгч байсан. Юуны эсрэг бас юуны төлөө тэмцэхээ ойлгож ухаарсан хүн тийм болдог. Энэ бол зорилго нь амьдралаас нь том болохыг олж харсан бодгальд бууж ирдэг, улмаар дотор нь төлждөг мэдрэмж.

Эх орон, ард түмэн, эрх чөлөө. Эдгээрийн алин ч хувь хүнээс том үнэт зүйл. Энэ гурвуул бүтнээрээ зүрхэнд, сэтгэлд багтаж байж тэр хүн Навальный болно. Түүнээс биш мянгаараа, саяараа түүхийн тоосонд хөглөрөх алдар нэр, алба тушаалын донтон, өшөө хорслоор хооллодог жорлонгийн ялаануудад тийм хувь зохихгүй.

Алексей бол тоймгүй олон хүний итгэл байв. Зүрх сэтгэлийг нь эзэмдсэн гэсэн үг. Тиймээс түүний тухай хүмүүс ярьж бичихдээ “амьдралаас том нэгэн” гээд байгаа юм. Тэр Орос орноос том, тэнд үлдсэн ганц улс төрч байсан юм. Улс төрийг сайн утгаар нь авч үзвэл шүү дээ. Харин адгийн улс төр бол эхлээд нэгнээ алдаг, эргээд тэр нь эх орноо мөхөөхөд хөтөлдөг жамтай. Орос энэ замаар бэдэрсээр бүтэн зуун давах нь.

Навальный бол путин, түүний дээрэмчдийн хувьд хамгийн их айдаг, хамгийн их өсөрхдөг хүн нь. Үнэн нүүр царайг нь айлгүй илчилдэг учраас. Орд харштай нь, онгоц завьтай нь, бултуулсан нуусантай нь илчилж байсан. Тэд Америкийг ч, Европын холбоог ч тийм том аюул гэж авч үзэхгүй. Алексейг дотоожных нь дотор уулзварт “новичок” түрхэж алах гэж байгаад илчлэгдсэн.

Түүнийг Германы эмнэлэг босгосон. Навальный уг төлөвлөгөөг гардаж хэрэгжүүлсэн нууц албаны ажилтанг хүртэл олны өмнө яриулж шуугиан тарьсан. Амьдадаа, бараг үхэж босож ирээд алуурчнаа илчилж, өөрийг нь өөрөөр нь улайлгаж даажигнасан гэсэн үг. Тэр гайхалтай илчлэгч байсан юм. Алба, баяжихын донтонгууд илчлэгдэхээс, илчлэгчээс сүнсээ зайлтал айцгаадаг, жийрхдэг.

Навальный бусдын хүсдэг шиг төгс хүн байгаагүй. Төгс хүн гэж ерөөс үгүй. Бурхан ч төгс биш. Бидний дунд бурхад хэдэн жил хамт амьдарвал тэд хэн болцгоохыг төсөөл дөө. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал аль нь ч төгс биш. Хүнтэйгээ л адил. Сайхан цэцэг ч төгс биш. Өргөстэй, ганддаг. Гэхдээ хүмүүс хорвоог хатуутай зөөлөнтэй нь, сайхантай муухайтай нь, өргөстэй цэцэгтэй нь амтлах гэж л эрх чөлөө рүү тэмүүлдэг. Хүнээс ихийг хүлээх хэрэггүй. Хүлээлт хямраадаг. Амьдрал бол лаатай адил юм шиг.

Навальный Оросын ертөнц, дэглэмийн түгжээг мулталж, тагийг сөхөж шившиглэх, шоолох дуртай байлаа. Шүд зууж бас инээж явсан. Гэхдээ тэр хэн хүний адил их эмзэг байдалд байв. Хийдэг зүйл, зорьсон зорилго нь түүнийг улам зоригжуулсан. Тэр там руу мэдсээр байж шууд буцаж ниссэн.

Эмнэлгээс гарч эх орондоо ирээд шорон руу шууд ачигдсан. Хүн өөртөө харьяалагдахаа больсон үед эрх чөлөөгөө алддаг. Тэр хэдий нь олны итгэлийн “ачаар” эрх чөлөөгүй нэгэн болсон байлаа. Түүнд өөр сонголт байгаагүй. Улс төрийг ийм ч учраас хатуу гэж ярьдаг. -Цаст уулын цагаан барс шоргоолжид баригдана гэж монголчууд хэлдэг. АЛЕКСЕЙ дарангуйлагчийн орны толгойд асах лаа лугаа болов. Лаа асаж, эзэн үхэж дуусах. Эзэн үлдэж лаа бөхөх. Ийм л гарц түүнд байв. Дарангуйлагч нэг өдөр лааг чимхэж орхилоо. Тэр Навальныйг удаан хороохоор шийдсэн байжээ. Түүнийг гурван жил тарчлааж эцэст нь алав.

Эрх чөлөөг хүсэх хүсэл шиг их хүч хүн төрөлхтний түүхэнд заяагаагүй юм. Дахиад хэлье. Эрх чөлөө эмзэг. Дайсан үлээх, чимхэх төдийд унтрах нь бий. Харин хүний зүрхний цохилт бүр эрх чөлөөг дуудах дуудлага байдаг юм. Навальныйг алж чадсан ч түүний мөрийг, өвийг баллаж чадахгүй. Итгэл, ирээдүйг устгах боломжгүй, хүмүүсийн зүрх сэтгэлээс түүнийг салгах аргагүй.

Навальный ер бусын төгс хүчийг оллоо. Тэр дарангуйлагчдыг үхтэл айлгасаар байх болно. Амьд байснаасаа илүү айлгана. Энэ шидэт хүч, шидэт гэрэл харанхуйг гийгүүлсээр мөнхөрнө. Дарангуйлал мөхсөөр, Алексей амьдарсаар…

Өмнөх мэдээ

Ж.Батсуурь: “Камаз” 40 км газар 10 цаг явж, айлыг яндангаар нь олж байна

Дараагийн мэдээ

18 телевиз: 3.5 жилийн хугацаанд нийт ₮81.2 тэрбумыг иргэдээс хураамж хэлбэрээр авчээ

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

18 телевиз: 3.5 жилийн хугацаанд нийт ₮81.2 тэрбумыг иргэдээс хураамж хэлбэрээр авчээ

Филиппиний нэрт боксчин Мэнни Пакьяогийн олимпод оролцох тусгай хүсэлтийг нь хүлээн авсангүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.