ЦЕГ-аас олон нийтийн цахим сүлжээнд өнөөдөр нийтлэгдсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн нэр бүхий ажилчдын бичлэгт гарч буй үйлдлийг талаар цахим хуудастаа мэдээллээ. Энэ талаар “Олон нийтийн цахим сүлжээнд 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Тавантолгой” төмөр зам ХХК-ий нэр бүхий ажилчдын талаарх асуудлыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгалтын ажиллагааг явуулж байна” гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2-т “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.