Цас зудыг даван туулах “Малчдад туслах” аяны хүрээнд Шинжлэх ухааны академийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын баг өнөөдөр/2024.02.20/ орон нутгийг зорьжээ. Тэд малчид, малын эмч нарт зудын эрсдэлийг хүндрэл багатай даван туулахад шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, инновацын бүтээгдэхүүний тусламж хүргэх юм байна.
Орон нутагт ажиллах эрдэмтэн судлаачдын багт Эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнгөн-Очир, Бодис солилцоо биохимийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Будрагчаа, Төлийн физиологи, эмгэг судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Цогтбаатар, жолооч Б.Отгонбаяр нар нэгдэж төвийн бүсийн аймгуудад ажиллах аж.
Мөн энэхүү аяныг дэмжиж, доктор Т.Энх-Оюун, Ц.Бямбажав, М.Золзаяа, С.Лхагвацэрэн нар инновацын бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж буй юм байна.