• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 13 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Эрдэнэчулуун: Малчдад төрөөс өгдөг цол дэндүү их. Улсын аварга, мянгатыг энэ насны зорилго болгочихсон хүмүүс байдаг

2024-02-21
Нийгэм, Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Их хотын түгжрэл, утаа униараас холдож орон нутгийг зорих урсгал бий болсон. Үүний нэгэн адил Улаанбаатараас орон нутгийг зорьж өөрийнхөө хүссэн ажлаа эхлүүлээд явж буй нэгэн эрхмийн яриаг хүргэж байна. 

Тэрбээр тээвэр ложистикийн компанид ажиллаж байсан бөгөөд хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж махны үйлдвэртэй болохыг зорьж буй юм. Сонирхолтой нь малынхаа махыг фэйсбүүк ашиглан зах зээлийн ханшаар зардаг байна.

– Сайн байна уу. Та хаана, юу хийж амьдарч байгаа вэ?

– Намайг Б.Эрдэнэчулуун гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2022 оны гуравдугаар сараас хойш амьдарч байна.Хөдөө амьдрах хүртлээ тээврийн зуучлалын компанид гаалийн мэргэжилтнээр ажилласан.

Одоогоор газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаатай “108 төгөл” гэх компанид ажилладаг. Үндсэндээ малчин гэж болно. Морь уях, газар тариалан эрхлэх, мал маллах ажил хийдэг.

“Улаанбаатар хотын түгжрэл, стресс, агаарын бохирдол орон нутагт тайван орчинд амьдрах сэдлийг өдөөсөн”

зураг

Б.Эрдэнэчулууны цахим хуудаснаас авав.

– Орон нутагт амьдрах шийдвэрийг яагаад гаргасан бэ? 

– Миний нагац ах энэ нутагт бүтээн байгуулалт хийгээд багагүй хугацааг өнгөрүүлсэн. Надад хөдөө амьдрах саналыг тавьдаг байлаа. Анх тоодоггүй байсан ч 2022 он гараад хөдөө явах талаар бодож эхэлсэн дээ. Улаанбаатар хотын түгжрэл, стресс, агаарын бохирдол орон нутагт тайван орчинд амьдрах сэдлийг өдөөсөн.

Манайх Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд амьдардаг байсан. Утаанаас болоод хүүхэд үргэлж ханиад томуу, өвчин эргүүлдэг. Тиймээс эхнэртэйгээ зөвлөлдөж цэвэр агаарт эрүүл, амар тайван амьдрахыг хүссэн гэх үү дээ.

– Хотоос хөдөө рүү шилжих шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ? 

– Эхнэр маань хүний их эмч мэргэжилтэй. Одоогоор Хархорин сумын эмнэлэгт ажиллаж байгаа. Анх шийдвэрийг маань сонсоод гайхсан ч санал нэгдэж хөдөө амьдрахаар шийдсэн. Орон нутаг учраас ажлын байр элбэг, шилжиж ирээд удаагүй ажилд орсон.

Хархорин сум 17,000 гаруй хүн амтай. Тиймээс мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ их байдаг. Ер нь анхнаасаа хийх ажлаа төлөвлөчхөөд шилжсэн.

– Танай гэр бүл Улаанбаатар хотоос шилжиж очиход орон нутгаас анхаарал хандуулж, тусалж дэмжсэн үү? 

– Хотоос дээд боловсролтой, залуу гэр бүл шилжиж ирлээ гэж элгэмсгээр угтаж авсан даа. Шилжих үеийн бичиг баримт цуглуулах зэрэг асуудалд сайн тусалсан. Мөн ажилд ороход нээлттэй хандсан.

“Надад газар тариалан, мал аж ахуйн талаар туршлага байхгүй. Өвсийг үхэр иддэг гэсэн ойлголттой байсан”

– Орон нутагт газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхлэх нь хангалттай орлоготой юу. Нийслэл хотод амьдарснаас давуу тал ажиглагдсан уу? 

– Надад газар тариалан, мал аж ахуйн талаар туршлага байхгүй. Өвсийг үхэр иддэг гэсэн ойлголттой байсан. 2022 оны хавар хүнсний ногоо тариад намар хураахдаа туршлагагүйгээс болоод алдсан. 2023 онд өмнөхөөсөө харьцангуй илүү туршлага хуримтлуулж алдагдал болон орлогоо тэнцүүлсэн.

Иймэрхүү байдлаар цаашдаа улам туршлагажиж байгаа. Цэвэр агаарт, стрессгүй амьдарч байгаа болохоор бүтнэ гэсэн итгэлээр дүүрэн амьдарч байна даа.

Орон нутагт мал аж ахуйгаар амьдралаа аваад явах бүрэн боломжтой. Хоёр жил хагас эрчимжсэн үхэр маллаж, үр ашгийг нь хүртээд эхэлсэн. Ер нь үхрийг хүйтний улирлын зургаан сард хашаанд тэжээдэг.

Харин үлдсэн зургаан сард хашаанаас гаргаж бэлчээрээр явуулна гэсэн үг. Хашаанаас гарсан хугацаанд тариалангаа эрхлэх юм. Иймэрхүү байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлснээр хангалттай орлого олж болно. Гол нь хүний хөдөлмөрөөс шалтгаална шүү дээ.

Аливаа хийж буй ажилдаа хүчин чармайлттай байж тасралтгүй хөгжүүлж чадсанаар амжилтад хүрнэ гэж боддог.

– Үхрийн махаа хэрхэн борлуулж байгаа вэ? 

Улаанбаатар хотын завгүй иргэдэд зориулаад хоол хийхэд бэлэн жижиглэж өгдөг.

– Би фэйсбүүк сайн хэрэглэдэг болохоор өөрийн 2,000-3,000 найзын хүрээнд зар тавиад худалдаалчихдаг. Улаанбаатар хотын завгүй иргэдэд зориулаад хоол хийхэд бэлэн жижиглэж өгдөг. Орон нутгийн наймаачдад өгснөөс илүү ашигтай.

Өнгөрсөн намар би Улаанбаатар хот руу 20 хонь, үхэр оруулж зарсан. Мах маань хэр цэвэрхэн харагдах, сайн эвдэлж янзалснаас хамаараад хүмүүс хурдан авсан. Иймэрхүү байдлаар зарж буй махандаа хөдөлмөр шингээвэл үнэ хөлс нь өсдөг.

Их малтай хүмүүс бөөнөөр нь наймаачдад хямдхан өгчихдөг. Мэдээж хэрэг зах дээр 8,000 төгрөгтэй байгаа малын махыг наймаачид дээд талдаа 5,000 төгрөгөөр л авна.

– Бүх махаа Улаанбаатарын иргэдэд зардаг гэсэн үг үү? 

– Наймаачин гэдэг яг ижилхэн амьдрах гэж байгаа хүн. Малчдаас хямд үнээр аваад цаашаагаа үнэтэй зардаг. Тиймээс би дотны хүмүүстээ чанартай, тарган мах өгөх зорилгоор гараас гарт хүргэж өгдөг. Ер нь цаашдаа цахимаар зараад байх боломжтой юм шиг санагдсан.

Үйлчилгээ болон махаа илүү сайжруулахын тулд жижигхэн үйлдвэртээ болохыг бодож байгаа. Мэдээж хэрэг жижигхэн үйлдвэртэй болохын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болно.

“Интернэт хөгжиж байгаа энэ үед малчид ийм мах байна, үүнийг авах бол хүргээд өгнө гэсэн зараа сайн түгээх хэрэгтэй”

– Бусад малчин олон нийтийн цахим сүлжээ ашиглаад малын махаа зарахад юуг анхаарах хэрэгтэй вэ? 

– Хот руу 10 үхэр зараад ирэхэд ихдээ 500 мянган төгрөгийн зардалтай. Энэ бол наймаачдад бэлэн өгснөөс ашигтай зүйл. Малчид хаа гуяыг бүтнээр нь зардаг. Гэтэл хотын завгүй амьдралтай хүмүүс тэр том махыг эвдэж суух сонирхолгүй учраас жижиглэснийг хайх нь ойлгомжтой.

Тиймээс би маш нарийн жижиглэж, гургалдайг нь сайн угаагаад зардаг. Иймэрхүү махыг хүмүүс үнэтэй байсан ч авах дуртай.

Интернэт хөгжиж байгаа энэ үед малчид ийм мах байна, үүнийг авах бол хүргээд өгнө гэсэн зараа сайн түгээх хэрэгтэй. Гол нь махаа эвдлэх, зар мэдээллээ түгээхэд цаг зарцуулна. Гэвч өөрийн малын махаа үнэтэй зарж чадаж байгаа нь хамгийн чухал юм.

– Үхрийг хэдэн нас хүргээд зардаг вэ. Аймгийнхаа төв рүү арилжаалах талаар бодож үзсэн үү?

– Манайх нүүж ирснээс хойш анхны тугал шүдлэн буюу 24 сар болсон. Үхрийг аль болох залуу насанд нь зарах хэрэгтэй. Намар мал тарган байх үед шүдлэн, хязаалан үхрүүдийг шууд зардаг. Сайн эр үхрийг бяруунд нь зарна. 24 сараас дээш наслуулбал надад маш алдагдалтай.

Бага малын мах шүүслэг, зөөлөн байдаг учраас амттай. Улаанбаатар хотынхны зөөлөн, шүүслэг мах идэх сонирхолд нь нийцүүлдэг гэсэн үг.

Мөн малын өвчнөөс үргэлж сэргийлэхийг боддог. Тиймээс сумынхаа малын эмчтэй маш сайн харилцаа үүсгэсэн. Гуравдугаар сарын үед бүх тарилгыг нь хийлгээд намар зарахад мах нь өндөр чанартай болно.

– Орон нутаг руу шилжих хүсэлтэй хүмүүс хүүхдийн боловсролд санаа зовнидог. Хархорин сумын сургалтын байгууллага чанартай байна уу?

Одоо бол Улаанбаатар хот руу ороод хоёр ч хонож чаддаггүй.

– Би Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль төгссөн. Хотын захын сургууль учраас янз бүрийн амьдралтай хүүхдүүд суралцдаг. Тиймээс ч хотын сургууль гэхээр орон нутгаас илүү зүйл байгаагүй.

Хүүхдийн хичээл зүтгэлээс их зүйл шалтгаалдаг. Хархорин сум таван сургуультай болохоор боловсрол тэгш хүртээмжтэй юм шиг санагдсан. Манай хүүхэд хоёр жилийн дараа сурагч болно.

Улаанбаатарт сургуульд оруулж болох байсан ч цаг үеийн асуудлууд сэтгэл зовоосон. Жишээлбэл түгжрэл, утаа, дэлбэрэлтээс болж нэг зүйл зөгнөөд байгаа юм шиг. Одоо бол Улаанбаатар хот руу ороод хоёр ч хонож чаддаггүй.

– Та ойрд ямар ажил төлөвлөж байгаа вэ. Улсын аварга малчин болох бодолтой юу?

– Би одоогоор зургаан хүнийг цалинжуулдаг. Сумандаа тэжээл, мах, эмийн сангийн бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн.

Малчдад төрөөс өгдөг цол дэндүү их. Улсын аварга, мянгат малчин болох нь энэ насны зорилго болчихсон хүмүүс байдаг. Ажиглаад байхад орон нутгийн бэлчээрийн даац хэтэрсэн. Жилээс жилд цаг агаар муудаж байгаа энэ үед мал өсгөнө гэдэг хүнд даваа.

Ер нь чанартай хэдхэн мал тэжээгээд түүнээсээ өндөр ашиг хүртэхийг зорьдог. Газар тариалан, мал аж ахуйг хослуулаад зун, намартаа малынхаа 50 хувийг борлуулаад сайхан амьдраад явж буй малчин олон. Жишээлбэл манай суманд хот, аймгийн төвд 2-3 өрөө байртай, аж ахуйгаа сайн шийдсэн хүмүүс олон шүү дээ.

Зарим малчин хаварт мал муу, хэцүү байна гэсэн зүйлийг их ярьдаг. Хавар мал муудаад эхлэхээр үнэтэй тариа, буудай авч намар нь зарсан махныхаа мөнгийг дуусгадаг.

Малчид иймэрхүү эргэлтээр явж байгаа ажиглагдсан. Ер нь эртнээс бүх эрсдэлээ тооцоод сайн бэлтгэлтэй байвал болно шүү дээ.

– Хөдөө амьдрахад бэлчээр булаацалдах, нэгнийгээ гадуурхах тохиолдол гардаг уу? 

– Иймэрхүү асуудлууд зөндөө гардаг. Гэхдээ би бүгдтэй нь мэндтэй явдаг болохоор тийм зүйл тохиолдохгүй. Малчид нэгнээсээ малаа сураглах бүрд нь зааж өгөх гэх мэт сайн тусалдаг.

Эс бөгөөс их зан гаргаж ярвайгаад байвал хэн ч дуртай байхгүй. Манайх өөрсдийн аашнаасаа болоод л таарч тохирохгүй хэрэлдэх зүйл ажиглагдсан. Хэн хэндээ тус дэмтэй амьдарвал асуудал бага гарна.

Ер нь нууж хаахгүй ярихад хөдөө нутаг усаараа сайхан харилцаатай байдаг үе өнгөрсөн юм шиг. Хотондоо мянган мал хураачхаад хар цай ууж байгаа айл байдаг.

“Гэр бүлдээ оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт маань орон нутагт амьдарсан явдал юм”

зураг

Б.Эрдэнэчулууны цахим хуудаснаас авав.

– Та орон нутагт амьдрахын үнэ цэнийг юу гэж бодсон бэ? 

– Хамгийн чухал нь гэр бүлээрээ цэвэр агаарт эрүүл амьдрах юм. Хүний амьдралд олон асуудал гарна. Улаанбаатарт түгжирч өнгөрүүлдэг цаг хугацаагаа гэр бүл, бизнестээ зарцуулж чадаж байна. Гэр бүлдээ оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт маань орон нутагт амьдарсан явдал юм. Гэхдээ хүн санаснаараа сайхан амьдарч болохыг биеэрээ мэдэрч байгаа.

Эхнэр маань намайг маш сайн ойлгодог. Би газар тариалан, малынхаа асуудлыг аль болох эхнэртээ ярихгүй байхыг хичээдэг. Айлын охиныг хайрлах гэж авч суусан юм чинь зовлон бага үзүүлэхийг л бодож байна даа.

Дээд боловсролтой залуучууд хүний нутагт ажиллаж байснаас энд ирж бизнес эхлүүлбэл боломж дүүрэн байна.

– Малчдад төрөөс янз бүрийн хөнгөлөлт үзүүлдэг. Тэр зүйлд хамрагдсан уу? 

– Би хүний гар харж амьдрахаас татгалздаг. Төрөөс гарч буй шийдвэр хөөрсөн дээр бууж харагддаггүй. Тиймэрхүү хөнгөлөлт үзүүлэхээс илүүтэй малын түүхий эдийн үнийг өсгөх бодлого баримталбал малчдад их тус болно доо.

Өмнөх мэдээ

Хамгийн залуудаа их мастерыг хожсон шатарчнаар Сингапурын найман настай хүү тодорлоо

Дараагийн мэдээ

Дональд Трамп АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгчөөр шалгарчээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Дараагийн мэдээ

Дональд Трамп АНУ-ын хамгийн муу ерөнхийлөгчөөр шалгарчээ

Улаанбаатар хотод мах болон хүнсний зарим ногооны үнэ бага зэрэг буурчээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.