E-police” аппликэйшн ашиглан иргэд камерын хяналтаар зөрчлийг илрүүлэх чиглэлээр ажиллавал урамшуулдаг байх журмыг яаралтай гаргах санал одоогоос хоёр жилийн өмнө яригдаж байв. Уг ажлыг “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хувь нэмэр оруулах үүднээс санаачлан, баталсан байдаг.
Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас тодруулга мэдээлэл авахад “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулсан. Үүний дагуу холбогдох журам зохицуулалтууд бүгд гарсан.
Тус хуулийн 34.2 дугаар зүйлд заасанчлан “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 /200 мянга/ хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно” гэж тусгасан. Энэ дагуу хэрэгжээд явна. Одоогоор үүний программын холболтыг хийж байгаа. Үе шат нь Харилцаа холбооны зохицуулах хороо, ЦХХХЯ, СЗХ, ЭЗХЯ, ХЗДХЯ гэх мэт шат дамжлагуудыг дамжина” гэдэг мэдээллийг өглөө.
Засгийн газрын 47 дугаар хуралдааны тэмдэглэлээр Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарт “E-police” аппликэйшнийг ашиглан зам тээврийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдэд урамшуулал олгодог болох эрх зүйн орчин бүрдсэн. Уг аппликейшнийг ашиглан зөрчлийн зургийг авч илгээн урамшуулал авах, иргэн бүр замын хөдөлгөөний дүрмийг олон нийтэд мөрдүүлэх боломжтой.