Энэ сарын 14-ний өдөр 32-ын автробусны буудлын хажууд худалдааны төвд гал гарсан. Онцгойгийн алба хаагчид таван цаг ажиллаж галыг бүрэн унтраасан. Галын шалтгаан, хохирлын хэмжээг тогтоосон эсэхийг дахин тодрууллаа.
Онцгой байдлын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, 32-ын автобусны буудлын хажууд худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 14-ний 16:04 цагт ирсэн. Хохирлын хэмжээг тогтоохоор баг ажиллаж байгаа.
Галын дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажилласан.
Гал түймрийн тархалтыг тухайн гал гарсан өдрийн 17:00 цагт зогсоож, 21:10 цагт бүрэн унтраасан.
Хохирлын хэмжээ, галын шалтгааны эцсийн дүгнэлт гараагүй. Худалдааны төвд байсан их хэмжээний бараа, бүтээгдэхүүн шатсан. Одоогоор хэдэн төгрөгний хохирол учирсан нь тодорхойгүй байна гэлээ.