“Их-7” бүлгийн удирдагчид хамтран ОХУ-аас Украинд түрэмгийлснээс хойш яг хоёр жилийн дараа буюу Бямба гаригт онлайн дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Италийн засгийн газар мэдэгдлээ. Хэлэлцээрт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский оролцож, удирдагчид тус улсад үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцан хамтарсан тунхаг гаргахаар төлөвлөж байна. Энэ удаагийн уулзалтыг Италийн засгийн газар даргална.
Украинд хандив өгч буй улс орнууд эдийн засгийн хувьд доройтох магадлалтайг харгалзан ОХУ-д эв нэгдлийг илэрхийлэх хүсэлт илгээж магадгүй гэж ажиглагчид үзэв. Гэхдээ Японы засгийн газар дахь эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхий сайд Кишида Фүмио хориг арга хэмжээг үргэлжлүүлэх шийдвэртээ бат зогсоно. Токиод болсон Укрианы сэргээн босголтын талаархи бага хурлын үеэр Япон нь нэмэлт дэмжлэг үзүүлэх 50 гариу гэрээг байгуулсан байна.
Эх сурвалж: NHK JAPAN