Ангараг гариг дээр амьдрал ямар байдгийг мэдэх хүсэлтэй АНУ-ын иргэдэд шинэ боломж нээгдлээ. НАСА 2025 оны хавар эхлэх симулятор туршилтанд оролцох хүсэлтэй иргэдийн өргөгдөлийг хүлээн авч байна. Сонгогдсон дөрвөн хүн Хьюстон дахь “Mars Alpha Dune”-д нэг жилийн хугацаатай ажиллан, 1700 хатгай дөрвөлжин фут талбай бүхий 3D орчинд яг л Ангараг гариг мэт цаг уурын нөхцөлд амьдрана. “Mars Alpha Dune” дотор сайн дурийн оролцогчид үр тариа тариалж, робот туршилт явуулан, өдөр тутамдаа хийдэг зүйлсээ хийн амьдрал тус гариг дээр хэрхэн цэцэглэж болох дата мэдээллийг цуглуулна. Мөн тэд тоног төхөөрөмжийн саатал, хүрээлэн буй орчны стресс, харилцааны саатал зэрэгтэй нүүр тулгарна. Энэ бүх туршилт нь Ангараг гариг дээр буух үед хамгийн чухал мэдээлэл болох тул дөрөвдүгээр сарын 2 хүртэл анкет хүлээн авахаар болжээ.
НАСА 25-55 насны, элдэв хорт зуршилгүй, хүн төрөлхтөний ирээдүйд хувь нэмрээ шантрашгүй оруулах хүсэлтэй, математик, хими, физик, биологийн өндөр мэдлэгтэй,анагаах ухааны чиглэлээр тодорхой мэдлэг хуримтлуулсан хүмүүсийг хайж байна. Мөн бие махбодийн чадварыг шалгаж,өөрийн сонгосон мэргэжлээрээ хоёроос дээшгүй жил ажилсан байх ёстой. Сонгон шалгаруулалт нийт 13 сар үргэлжлэх бөгөөд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдах шаардлагатай.
Эх сурвалж:BBC